Номын тэмдэглэл:Хоол хүнс

Сүүлийн үед смүүти, жимсний шахсан шүүс, нэмэлт витамин, тэр бүү хэл шампунь хүртэл бие цэвэрлэж, хор гадагшлуулна гэж сурталчлах болжээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд энгийн хүнснээс илүү үнэтэй байх нь бий. Гэвч энэхүү том үгсэд үндэслэл болох шинжлэх ухааны баримт олдоогүй байна.
Зар сурталчилгаанууд тодорхой хоолны дэглэм баримталбал эсвэл тэдний санал болгох бүтээгдэхүүнийг хэрэглэвэл алкохол, кофейн, тамхи, өөх, сахар зэрэг сөрөг нөлөөтэй байж болзошгүй бодисууд биеэс туугдан гарснаар бие эрүүлжинэ гэж ярьдаг. Гэвч хорт бодисууд бидний биед хор зайлуулах үзэлтнүүдийн ярьж буй шиг хэмжээгээр хуримтлагддаггүй байна. Өөрөөр хэлбэл эрүүл энгийн хүнд хор гадагшлуулах шаардлага байдаггүй.
Мэдээж нийтлэгээс гажсан цөөн тохиолдолд өөхөнд уусдаг зарим аюултай химийн бодис олон жилийн турш биед хэвээр хадгалагдаж болзошгүй. Зайлсхийх шаардлагатай органик хор, будаг, бэх, хүнсэнд үлдсэн шавжийн хор, иод, хорт металлууд бий бөгөөд хүний биед хэрхэн нөлөөлдөг, ямар хэм хэмжээгээр хэрэглэвэл зохистойг, цаашлаад тосонд уусдаг, усанд уусдаг витаминуудын талаар тус номд дэлгэрэнгүй өгүүлжээ.


Орчин үед олон төрлийн хоолны дэглэм баримталдаг хүмүүс бий. Хоолны дэглэм нь цаг үеэсээ хамаарч моодонд орох ба тодорхой төрлийн шим тэжээлийг хязгаарлаж, цөөн төрлийн хүнсийг хоолондоо баримталснаар илүүдэл жин болон хорыг биеэсээ гадагшлуулна гэж итгэдэг. Үүнд: бага илчлэг, бага өөх, бага нүүрс-ус, эслэг их, чулуун зэвсгийн, завсарлагатай мацаг, цэвэр хооллолт гээд олон төрөл бий агаад эдгээр хоолны дэглэмүүдийг хэрхэн мөрдөх, ямар үр дүнд хүрдэг талаар ч мэдэж авах боломжтой юм.
Олон орны төр засгууд иргэдээ зөв хооллуулах үүднээс зааварчилгаа гаргадаг. Тэдгээр нь шинжлэх ухааны судалгаан дээр болон тухайн орны иргэдэд ямар хоол хүнс илүү элбэг олддог дээр суурилсан байдаг. Ингэхдээ ихэнхдээ бүхэл үрийн хүнс, жимс ногоо их идэж, сахар, давс, өөх бага хэрэглэхийг зөвлөдөг хэдий ч зааварчилгаанууд улс бүрд өөр.
Англи
Цардууллаг нүүрс ус, жимс, ногоонууд хүнсний ихэнх хувийг нь эзлэх ёстой. Бага хувийг нь уураг, сүүн бүтээгдэхүүн. Сахар оруулаагүй нь үүнийг эрүүл хүнс гэж үзээгүйнх.
Хятад
Хятадын ард түмнийг илүү их овьёос, ногоо, сүүн бүтээгдэхүүн, илүү бага уураг хэрэглэхийг зөвлөдөг. Мөн хоол хаяж, илүү гаргахгүй байхыг анхаардаг.
Энэтхэг
Засгийн газар нь буудай, сүү, ногоогоор баялаг хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Ихэнх уураг нь шошоос, багахныг махнаас авдаг. Олон янзын орцыг хослуулах нь Энэтхэг хоолны гол дүрэм юм.
Америк
Америкчуудыг хүнснийхээ шим тэжээлд анхаарч, илчлэг ихтэй хүнсээ багасгахыг зөвлөдөг. Мөн ханасан өөх, транс өөх, сахар, давсны хэрэглээгээ хязгаарлахыг дэмждэг.
Хэр их хүнс хэрэглэхийг улс орнууд пирамид ашиглан тайлбарладаг. Өмнөд Солонгос, Япон зэрэг орон хоолны дэглэмийн зааварчилгаандаа дасгал хөдөлгөөнийг хүртэл багтаадаг байна. Энэ мэт хоол хүнсний талаарх бүхнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан зурагт хөтөч ном нь айл гэрийн эзэгтэй, өөрийн болон бусдын эрүүл мэндийг дааж яваа хэн бүхэн уншвал зохих бүтээл болжээ.


Н.НАНДИНЧИМЭГ

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
екапуста займ онлайн на карту credit-n.ru займ на киви кошелек мгновенно

Санал болгох мэдээ

Засгийн газар Боловсролын зээлийн санг шилэн болгосон

Улстөрчид бодохдоо төсвийн мөнгө “уйлдаггүй”, төрийн сан “хоосордоггүй” гэж хулгайлдаг байх. Гэхдээ төсөв улайж, төрийн …