Фото:Уран бүтээлч С.Цацралын “Сэтгэлийн Чанадад” анхны бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

Соёлын яамны ивээл дор зохион байгуулагдаж буй “УЛААНБААТАР” олон улсын дүрслэх урлагийн хоёрдугаар наадмын хүрээнд хэд хэдэн ажлууд хийгдэж байгаагийн нэг нь залуу уран бүтээлч С.Цацралын “Сэтгэлийн чанадад” анхны бие даасан үзэсгэлэн наймдугаар сарын 20-30 ны өдрүүдэд Монгол арт галерейн үзэсгэлэнгийн 3-р танхимд дэлгэгдлээ .Тус фестиваль залуу уран бүтээлчдийг дэмжих, нийгэмд дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэн урлагийн боловсролд түлхэц үзүүлэх зорилготой.

Уран бүтээлч С.Цацрал СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг Монгол зургийн зураач мэргэжлээр багш С.Ганзамын удирдлага дор сурч төгссөн ба “Монгол Зураг” нийгэмлэгийн гишүүн зураач юм. Энэхүү үзэсгэлэн нийт 18 бүтээлээс бүрдэх ба үзэсгэлэнгийн куратораар урлаг судлаач Б.Учрал ажиллаж байна.

Утга агуулгын хувьд эр эмийн хайр, хүний амьдрал дахь энгийн хирнээ чухал зүйлсийг өнгийн тоглолт, зураасаар илэрхийлэн бодол, мэдрэмжийн тухай өгүүлнэ. Хиргүй тунгалаг цэвэр, зөөлөн өнгө, гэгэлгэн мэдрэмжийг төрүүлэхийн сацуу, бүтээл бүрийн арын дэвсгэр дэхь Оптик арт буюу ОП АРТ-н төрөлд багтах хээ, хаяалбар шугам, хэлбэр, өнгө түүний зураг бүрт байршил болон хэлбэрээ олсон гэлтэй.

Түүний бүтээлүүд гүн утга агуулгатай бус хэдий ч энгийн зүйлсийг уран бүтээлчийн ертөнцөөр дамжуулан бүхий л зүйлс өөрийн оршихуйтай байх, бүх зүйл өөрийн илэрхийлэлтэй, өвөл байхад зун байдгийн адилаар, эр хүйс байхад эм хүйс оршин буйн тухай өгүүлнэ. Мөн энэ бүх зүйл хоорондоо хэрхэн холбоотой болох өнгө хийгээд дүрсийн хувьд зөөлөн, эгшиг мэт мэдрэмжийг төрүүлэхийн сацуу, заримдаа хурц тод өнгийн тоглолтууд нь илүү сэтгэгдэл төрүүлнэ.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
срочно нужны деньги на карту сегодня credit-n.ru моментальный займ на киви кошелек онлайн

Санал болгох мэдээ

Олон улсын дүрслэх урлагийн биеннальд А. Очирболд Монгол Улсаа төлөөлөн оролцоно

60 дахь удаагийн олон улсын дүрслэх урлагийн Венецийн Биенналь дахь Монголын павильоны уран бүтээлчээр УГЗ А.Очирболд сонгогдож, …