Ж.Мягмар: Хичээл эхлэх үед эцэг эхчүүд хүүхдүүддээ амны хаалт, гар ариутгагчийг бэлтгэж өгөх хэрэгтэй

2021-2022 хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөөг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар танилцууллаа.

Тэрбээр “КОВИД-19 халдварын үед хүүхдүүдийнхээ хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахад боловсролын байгууллага төдийгүй эцэг эхчүүд, асран хамгаалагчдын хариуцлага үүрэг оролцоо маш чухал байна. Хичээл эхлэх үед эцэг эхчүүд хүүхдүүддээ хүрэлцээтэй хэмжээгээр амны хаалт, гар ариутгагчийг бэлтгэж өгөх хэрэгтэй.

Мөн хүүхдийн дархлааг дэмжих нь чухал. Үүний тулд та бүхэн өглөө бүр хүүхдэдээ өглөөний цайг нь чанартай сайн бэлдэж өгөхийн зэрэгцээ орой эрт унтуулж, өглөө оройдоо ам, хоолойг нь зайлуулж, тухай бүрд гарыг нь ариутгах чиглэлээр эцэг эхчүүд хүүхдэдээ үлгэрлэж байгаарай.

Хэрэв таны хүүхдэд ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл сургууль, цэцэрлэгт нь явуулалгүй гэртээ байлгаж, хүүхдээ сайн ажиглахыг зөвлөж байна.

Та хэдий чинээ хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, дархлааг нь дэмжиж, сургууль, цэцэрлэгийн багш нартай холбоотой байж чадна, тэр хэрээр танхимын хичээлийг тасралтгүй явуулах, хүүхдээ эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Бага насны хүүхдүүдийг халдвараас сэргийлэх гол арга бол эцэг эх, насанд хүрэгчдийн зөв үлгэр дуурайлал, байнгын хариуцлага оролцоо чухал гэдгийг та бүхэнд уриалж байна” гэлээ.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит на карту под 0 credit-n.ru займ на яндекс деньги онлайн срочно
Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. Зочин says

    Бага насны 12 доош насны хүүхэд гар угаах зай барих нь битгий хэл маска ч зөв зүүхгүй .ТЭГЭЭД Ч ОГТ ВАКЦИНГҮЙ ХҮҮХЭД ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛ ӨНДӨР ХҮНДРЭЛ ӨГӨХ ЭРСДЭЛТЭЙ ГЭЭД МЭРГЭЖИЛИЙН БАЙГУУЛЛАГА НЬ САНУУЛЧИХААД ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭНЭ ГЭДЭГ НЬ ХҮҮХЭД АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ ГЭСЭН ЭРХИЙГ НЬ ЗӨРЧИЖ БАЙГАА ХЭРЭГ ХҮН АМЬД ЭРҮҮЛ БАЙЖ ДАРААГИЙН ЭРХ ЯРИГДАХ ЁСТОЙ.ЯАГААД ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ИЙМ ҮEД ОГТ ДУУГАРАХГҮЙ БАЙНА ЯЛАНГУА 12 ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙН АМЬД ЭРҮҮЛ БАЙХ ЭРХ ЗӨРЧИГДӨӨД БАЙНА .

    1. Anonymous says

      surgul ehlsench ahlah angia ehluulech,baga anginh hicheellehgui.or hiih ajilgui humus u

    2. Anonymous says

      Hicheel oruulna gej yu yariad baigaay be iim aimshigtai bolood baihad tar nar yag yu bodood yaah ged baigaay

Comments are closed.