“Талибан”: Афганистан ардчилсан улс болохгүй

“Талибан” хөдөлгөөний өндөр албан тушаалтнуудын нэг Вахидулла Хашими Афганистаныг удирдах зөвлөл удирдах ч бүх эрх мэдэл “Талибан”-ы дээд удирдагч Хайбатулла Акундзадагийн гарт төвлөрнө гэжээ.

Удирдлагын олон асуудал одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй ч Афганистан ардчилсан улс болохгүй гэж Хашими хэлсэн байна. 

Тэрээр “Удирдлагын шинэ бүтэц 1996-2001 онд Афганистанд талибууд удирдаж байх үеийг санагдуулах болно” гэв. Тухайн үед хөдөлгөөний дээд тэргүүн нь Мулла Омар байсан аж. Хожим нь тэрээр суудлаа орхин, удирдах зөвлөлд өдөр тутмын асуудлыг шийдвэрлэхийг зөвшөөрч, дэлхийн хэмжээнд шийдвэр гаргах эрх үлдээсэн байна.

Ахундзада мөн л удирдах зөвлөлийн дээр суух бөгөөд Ерөнхийлөгчийн үүргийг түүний орлогч нарын нэг гүйцэтгэх аж.

“Гэхдээ ямар ч ардчилсан тогтолцоо бий болохгүй. Учир нь тийм суурь бааз манай улсад байхгүй. Бид Афганистанд улс төрийн ямар тогтолцоо бүрдүүлэх талаар ярих ч үгүй. Учир нь шариатын хууль ойлгомжтой шүү дээ” гэжээ. 

Түүнчлэн Хашими афган эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших, хөдөлмөрлөх эрхийн асуудлыг исламын номлогч нарын зөвлөл шийднэ. Мөн эмэгтэйчүүд чухам ямар хувцас өмсөхийг номлогч нар шийдэх болно гэжээ.

Эх сурвалж: Reuters

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
микрозайм без залога credit-n.ru деньги онлайн займ на банковскую карту

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …