“Усны тухай түүхүүд” богино хэмжээний кино уралдаан зарлагдлаа

Улаанбаатар хотын хүн ам болон аж ахуй эрхлэгчдийн хувьд усны ач холбогдлыг онцолж уг сэдвийг хөндсөн “Усны тухай түүхүүд” богино хэмжээний кино бүтээлийн уралдааныг Монголын кино институтээс зарлаж байна.

Уг сэдвийн дагуу 13-с дээш насны Монгол улсын иргэд кино уралдаанд бүртгүүлэх боломжтой бөгөөд ирүүлэх бүтээлийн үргэлжлэх хугацаа нь 3-аас 15 минутын хооронд байх боломжтой юм. Бүртгэл үнэ төлбөргүй бөгөөд бүтээл хүлээн авах хугацаа 2021 оны 9 сарын 15-ыг дуустал үргэлжлэх юм.

Оролцогчид ямар ч жанрын кино бүтээл (баримтат, уран сайхны, хүүхэлдэйн гэх мэт) ирүүлж болохоос гадна кинонд техникийн талаас ямарваа нэгэн мэргэжлийн шалгуур тавиагүй тул оролцогч кино сонирхогчид гар утсаар авсан киногоор оролцох бүрэн боломжтой. Гол нь сэдвийн дагуу санаагаа зөв илэрхийлсэн байхад хангалттай.

Бүртгүүлж буй кино нь энэ уралдаанаас өмнө цахимаар болон телевизийн сувгаар олон нийтэд хүрээгүй байх ёстойгоос гадна зохиогчийн эрх зөрчсөн оюуны бүтээл ашиглаагүй байх шаардлагатай юм. Мөн кино нь бүх насны үзэгчид үзэхэд тохиромжтой байх хэрэгтэй.

Уралдаанд шалгарсан шилдэг бүтээлд Sony Alpha A6400 дижитал камер

Тусгай байранд шалгарсан нэг бүтээлд DJI Ronin-S дүрс тогтворжуулагч

Залуу насны ангиллын (13-18) шилдэг бүтээлд Holy Stone HS720E 4K дрон тус тус шагнал болгон олгох болно.

Кино уралдааны удирдамж болон бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: https://mfi.mn/waterstories/ хаягаар аваарай.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ или кредит credit-n.ru онлайн займы на банковскую карту

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …