“No Rules” олон ангит кино энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болно

VOO, Film+, Oi Entertainment-ийн хамтын бүтээл “Дүрэмгүй” буюу “No Rules” олон ангит кино энэ сарын 29-ний өдрөөс эхлэн Боловсрол телевиз болон Vоо аппликейшнаар үзэгчдийн хүртээл болох гэж байна.

“No Rules” олон ангит киноны зохиолыг Р.Эрхэмбүрэн, МУСТА А.Баттүшиг, Г.Төмөртогоо нар хамтран бичжээ.Харин уг киноны найруулагчаар “Хүсэл”, “Биелэгдэшгүй төлөвлөгөө”, “Би дурламаар байна”, “Манан зүсэгч”, “Насан туршдаа” “Солонго үүл” зэрэг кинонд найруулагчаар ажилласан Р.Эрхэмбүрэн ажиллажээ.

“No Rules” олон ангит кинонд Ж.Мөнхсайхан /МУГЖ/, Г.Нарансолонго /СТА/, О.Гэрэлсүх /СТА/, Г.Эрхэмбаяр /СТА/, Д.Хосбаяр /СТА/, Н.Батнасан /СТА/, Г.Лхагвацэрэн /СТА/, Т.Нямдорж, М.Наранмөнх, Э.Баярмагнай, У.Уянга, Б.Хунцэнгүүн, Н.Нархажид, Г.Золзаяа, З.Номуундарь, Т.Төгөлдөр, Б.Буянтогтох, Г.Төмөртогоо, Г.Алтандуулга, Б.Болорчулуун нарын уран бүтээлчид тогложээ.

Наймдугаар сарын 29-нөөс эхлэн ням гариг бүр үзэгчдийн хүртээл болох “No Rules” олон ангит киног Vоо аппликейш, Боловсрол телевизээр хүлээн авч үзээрэй.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый займ на карточку credit-n.ru займ на длительный срок онлайн

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …