ХСҮТ-ийн эзэмшил газарт хууль бусаар барьсан гараашнуудыг буулгалаа

-Энэ газарт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх төв байгуулах аж-

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Хавдар судлалын үндэсний төвийн хойд талд зөвшөөрөлгүй барьсан 59 тоосгон гараашийг өчигдрөөс буулган, газрыг чөлөөлж эхэллээ.  Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох албаныхан  ХСҮТ-д ажилласан юм. Тухайн үед хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авах ажлын хүрээнд ХСҮТ-ийн ард хууль бусаар барьсан гараашнуудын газрыг чөлөөлөх асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба, ИТХ-аар оруулж, баталгаажуулан, Засаг даргын захирамж гаргана” хэмээж байжээ. Тэгвэл хотын даргын гаргасан 2021 оны 250 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас  яаралтай газар чөлөөлөх чиглэлээр ажиллаж, гарааш өмчлөгч иргэдэд удаа дараа шаардах хуудас хүргүүлсэн байна. Улмаар шаардлага хүлээж аваагүй тул ийнхүү цагдаагийн хамгаалалттайгаар буулгаж эхэлжээ. Энэ талаар ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “ХСҮТ-ийн барилга 1982 онд ашиглалтад орсон. Тухайн үед  Монгол Улсын хүн амын тоо болоод хавдар өвчний тохиолдол одоогийнхоос эрс бага байлаа.

Гэтэл өнөөдөр ХСҮТ-өөр нэг өдөрт 5-6 мянган хүн үйлчлүүлдэг, өндөр ачаалалтай эмнэлэг болсон. Ийм нөхцөл байдал нь хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах хүсэлтэй иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэж, эмнэлэгт үзүүлэх боломж нөхцөл нь бүрддэггүй. Тиймээс ХСҮТ-д хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх төв байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Энэ асуудлыг тухайн гарааш эзэмшигчид ойлгож, хамтран ажиллаасай гэж хүсэж байна. Мянга мянган иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал гэдгийг ойлгоорой” гэжээ. Цаашид 21 аймагт хавдрыг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх төвтэй болохын тулд тэдгээрийг зангидах нэг гол төв нь энэхүү хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төв байх юм байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на киви кошелёк срочно credit-n.ru займ без процентов на карту мгновенно
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.