Зургаан настай Монгол охин Гиннессийн шалгаруулалтад оролцоно

Монголын Оюун Ухааны Академийн үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатарын зургаан настай охин Х.Ивээл Гиннессийн дээд амжилтын шалгаруулалтад оролцохоор болсон байна.

Энэ талаар Х.Ивээл охины аав Монголын Оюун Ухааны Академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар мэдээллээ.

Сонирхуулахад Х.Ивээл охин аавынхаа хамт 2019 оны наймдугаар сард ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож үзэгчид, шүүгчдийг гайхшруулж байсан юм.

Х.Ивээлийн хувьд нэг багц буюу 52 ширхэг хөзрөөс дэлгэцэд гарч ирээгүй зургаан хөзрийг олж хэлэх даалгавар гүйцэтгэв. Х.Хатанбаатарын хувьд гурван оронтой хоёр тооны үржвэр бүхий нийт гурван бодлого, дөрвөн оронтой хоёр тооны үржвэр бүхий нийт гурван бодлогыг тус тус цээжээр бодож, эгнээ тус бүрт байгаа найман хариулт дундаас зөвийг нь хэлэх даалгавартай байсан. Аав охин хоёр бүх бодлогыг алдаагүй зөв хэлж чадсанаар нэвтрүүлгийг амжилттай дуусгасан билээ.

Ташрамд дурдахад энэ оны дөрөвдүгээр сарын 5-наас 11-ний хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан Спорт өрөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Х.Ивээл охин амжилттай оролцож тусгай байранд шалгарсан юм.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на киви кошелёк credit-n.ru займы на яндекс деньги мгновенно

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …