Зургаан настай Монгол охин Гиннессийн шалгаруулалтад оролцоно

Монголын Оюун Ухааны Академийн үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатарын зургаан настай охин Х.Ивээл Гиннессийн дээд амжилтын шалгаруулалтад оролцохоор болсон байна.

Энэ талаар Х.Ивээл охины аав Монголын Оюун Ухааны Академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар мэдээллээ.

Сонирхуулахад Х.Ивээл охин аавынхаа хамт 2019 оны наймдугаар сард ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож үзэгчид, шүүгчдийг гайхшруулж байсан юм.

Х.Ивээлийн хувьд нэг багц буюу 52 ширхэг хөзрөөс дэлгэцэд гарч ирээгүй зургаан хөзрийг олж хэлэх даалгавар гүйцэтгэв. Х.Хатанбаатарын хувьд гурван оронтой хоёр тооны үржвэр бүхий нийт гурван бодлого, дөрвөн оронтой хоёр тооны үржвэр бүхий нийт гурван бодлогыг тус тус цээжээр бодож, эгнээ тус бүрт байгаа найман хариулт дундаас зөвийг нь хэлэх даалгавартай байсан. Аав охин хоёр бүх бодлогыг алдаагүй зөв хэлж чадсанаар нэвтрүүлгийг амжилттай дуусгасан билээ.

Ташрамд дурдахад энэ оны дөрөвдүгээр сарын 5-наас 11-ний хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан Спорт өрөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Х.Ивээл охин амжилттай оролцож тусгай байранд шалгарсан юм.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на киви кошелёк credit-n.ru займы на яндекс деньги мгновенно
Холбоотой мэдээлэл
6 Comments
  1. Anonymous says

    amjilt. mundag oolkon ohind

  2. чойжамц says

    гайхамшиг гэж үүнийг л хэлэх байх хэн нэг нь урьдчилан хэлсэн бол худлаа гэх байлаавБаярлалаа залуу минь иймэрхүү хүүхэд олныг төрүүлж өгөөч гэж гуйж бна шүү

  3. Anonymous says

    Мундаг охиндоо баяр хүргэе, АМЖИЛТ БАС ДАХИН АМЖИЛТ, Чи чаднаа

  4. Иргэн says

    Бахархмаар байнаа.Хүүхдийг хөгжүүлж чадвал, ямар их нөөц, боломж, увидас байдгийг баталжээ. Амжилт хүсье

  5. GOOD LUCK! says

    Gaixaltai bas gaixamshigtai!
    MGL xvvxdvvdiin aviyas chadvar, erdem medleg delxiid garch, ireedvin ix zam ni ulam gereltej todrog ee!
    So proud of U and Ur Daddy!

  6. иргэн says

    Мундаг охинд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.