Хүндийн өргөлт:МУГТ М.Анхцэцэг медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэллээ

Хүндийн өргөлтийн 87 кг-д өрсөлдсөн Монгол улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэллээ.

Манай тамирчин огцомоор 110 кг-ыг өргөсөн амжилтаар тавд бичигдэж байсан. Улмаар түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөж, дөрөвт орж ирсэн.

Түүний хувьд хүрэл медаль хүртэхийн тулд 147 кг-ыг өргөх ёстой байв. Ингээд 147 кг-ыг захиалж, медалийн төлөө эцсээ хүртэл тэмцэхээр болсон. Харамсалтай нь захиалгаа өргөж чадалгүй алдаж, дөрөвдүгээр байр эзэллээ.

Монгол улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг маань хэдийгээр медаль хүртэж чадаагүй ч олимпын наадмын дөрөвдүгээр байрт шалгарна гэдэг том амжилт юм. Монголчуудын олимпоос медаль хүртдэг ТОП 4 төрөл удахгүй тав болж нэмэгдэх боломжтой гэдгийг МУГТ М.Анхцэцэг маань тод томруун харуулж чадлаа.

М.Анхцэцэгтээ цаашдын замналд нь амжилт хүсэж, “Парис-2024” Олимпод дутуугаа гүйцээхийн ерөөл дэвшүүлье!

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займы быстро на карту онлайн zaymi-bistro.ru взять кредит на киви кошелёк
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ или кредит credit-n.ru онлайн займы на банковскую карту

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …