Чөлөөт бөх:Х.Болортуяа Энэтхэгийн бөхтэй барилдана

Токио-2020 олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн сугалаа явагдлаа. Манай бөх Х.Болортуяа маргааш эхний даваанд Энэтхэгийн Сонам Сонамтай барилдахаар учраа таарчээ.

Сонам Сонам 19 настай залуу тамирчин. 12 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Аав нь бөх барилддаг байсан. Энэтхэгийн алдарт бөхчүүд болох Сушил Кумар, Сакши Малик нарыг шүтэн биширдэг. Азийн эрхийн тэмцээний финальд шалгарч, Токиогийн олимпын эрхээ авсан. 2017 онд World School Games тэмцээнд түрүүлсэн. Сакши Маликийг 2020 онд хоёр халз барилдаанд ялж, шигшээ багт багтжээ.

“ТОКИО-2020” зуны олимпын наадамд зодоглох чөлөөт бөхийн тамирчин Хүрэлхүүгийн Болортуяа

Спортын зэрэг: ОУХМ

Төрсөн он, сар, өдөр: 1996.05.03

Төрсөн газар: ОРХОН АЙМАГ

Хэзээнээс хичээллэсэн: 2009 ОН

Анхны багш: Б.ИДЭРСАЙХАН

Одоогийн багш: Б.ИДЭРСАЙХАН

Харьяалагддаг газар: “АВРАГЧ” СПОРТ ХОРОО, “СОКОЛ” ХХК

Барилдах жин: 62 КГ

АМЖИЛТ

2011 он: Өсвөр үеийн УАШТ-ий мөнгө

Өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл

2012 он: “Азийн хүүхдүүд” хүүхдийн спортын наадмын хүрэл (Якут, Саха)

2013 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт

  • Залуучуудын УАШТ-ий хүрэл
  • “Mongolia Open” ОУТ-ий хүрэл
  • Өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл

2014 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

  • Оюутны УАШТ-ий хүрэл
  • Залуучуудын УАШТ-ий мөнгө

2015 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

  • Оюутны УАШТ-ий хүрэл
  • Залуучуудын УАШТ-ий мөнгө

2016 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө

  • Залуучуудын УАШТ-ий алт
  • “Mongolia Open” ОУТ-ий хүрэл

2017 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

  • Д.Оюунболд агсны нэрэмжит U-23 тэмцээний алт
  • Оросын цомын нээлттэй тэмцээний мөнгө

2018 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

  • “Mongolia Open” ОУТ-ий хүрэл
  • Хөлөнбуйрын ОУТ-ий мөнгө
  • Оросын цомын нээлттэй тэмцээний алт

2019 он: 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгө

  • “Байгаль Опен” ОУТ-ий мөнгө
  • “Mongolia Open” ОУТ-ий мөнгө
  • Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт
  • Польшийн нээлттэй тэмцээний алт

2020 он: Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн алт

2021 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгө

  • “Токио-2020” олимпын эрх олгох Дэлхийн тэмцээний мөнгө
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на киви кошелёк срочно zaymi-bistro.ru займ без процентов на карту мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.