​Жүдо холимог баг: Монголын баг Германд 2:4-өөр ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

Монголын жүдогийн холимог баг Германы шигшээд 4:2-оор ялагдсанаар долдугаар байрт шалгарсан амжилтаар олимпыг өндөрлүүлэв.
Монголын багаас Ц.Цогтбаатар, Саид Моллай нар учраагаа давсан бол Б.Ганхайч, О.Мөнхцэцэг, Ө.Дүүрэнбаяр, Д.Сумьяа нар дийлдсэн юм. Энэ олимпоос медаль хүртсэн Ц. Цогтбаатар, С.Моллай нар аргагүй сайн байгаагаа харуулж, багийн тэмцээнд учраа таарсан бүх өрсөлдөгчөө ялав.

Германтай хийсэн барилдаан 2:3 болж эвгүйтээд байх үед Д.Сумьяа сүүлийн барилдааныг хийсэн.

Хэрэв манай бөх ялсан бол ерөнхий харьцаа тэнцэж, сугалаагаар дахин нэг жингийн барилдаан хийх байв. Гэвч барилдаан эхлээд удаагүй байхад даралтаар цэвэр ялагдлаа.
Ц.Цогтбаатар – И.Вандтке 1:0
Б.Ганхайч – Ж.Соккимарро 1:1
С.Моллай – Э.Триппел 2:1
О.Мөнхцэцэг – Ж.Грабовски 2:2
Ө.Дүүрэнбаяр – Й.Фрай 2:3
Д.Сумъяа – Т.Столл 2:4

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый займ на киви кошелек zaymi-bistro.ru займ онлайн круглосуточно на банковскую карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.