
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах болсон, ар гэрийнхнийхэн нь ямар байдалтай буйг бид шалгаж байна. Тиймээс үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн тайлбар хийлээ. Насанд хүрээгүй тодруулбал 14-хөн настай хүүхэд автомашин хулгайлна гэдэг санаанд үнэхээр багтамгүй. Уг хэргийг өнгөрсөн шөнө буюу долдугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт мөнөөх хөвгүүн үйлджээ. Тэр, орон сууцны гадаа байсан автомашины цонхыг хагалж, гаднаас нь онгойлгоод, унаад явж байхад нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зогсоож саатуулсан аж. Энэ нь түүний автомашин хулгайлсан анхны үйлдэл биш гэнэ. Тэрээр өмнө тавантаа бусдын автомашиныг хулгайлсан аж. Амташсан хэрээ 13 дахина аа гэж…