Буудлага:МУГТ О.Гүндэгмаа 26-р байранд шалгарч, тэмцээнээ өндөрлүүллээ

Токио-2020 олимпын наадмын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд тамирчид урьдчилсан шатны сүүлийн 30 сумаа буудаж дууслаа.
Манай тамирчин Ц.Анударь өчигдөр 287 оноогоор 29-д жагсаж байсан. Тэгвэл өнөөдөр хурдан буудлагад 285 оноо авснаар нийлбэрээр 572 оноотой болж, 35-д оров. Тэрбээр эхний 20 сумаа 96, 98 гэж буудан тун өнгөлөг явсан ч сүүлийн 10 сумандаа 91 оноо авснаар байр ухрав. Эдгээр 10 сумны гуравт нь найм оножээ.
Энэ төрөлд өрсөлдсөн МУГТ О.Гүндэгмаа хурдан буудлагадаа 295 оноо авч, нийт 578 оноотойгоор байр урагшлан 26-д бичигдсэн амжилтаар олимпоо өндөрлүүллээ. Манай тамирчин сүүлийн 30 сумандаа маш сайн буудаж 97, 100, 98 оноо авсан юм.
Урьдчилсан шатанд Болгарын А.Костадинова 590 оноогоор тэргүүлж, Хятад, Орос, Герман, Тайвань, Грек, Солонгосын тамирчид араас нь жагсан финалын шатанд шалгарлаа. Наймдугаар байрын тамирчин 584 оноотой байв.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
деньги на карту без отказов срочно zaymi-bistro.ru взять займ на карту без отказа онлайн
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый кредит без проверок credit-n.ru кредит под 0 на карту

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …