
Өнөөдөр гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт Ө.Дүүрэнбаатар “Токио-2020” олимпын татамид гарч барилдана. Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин +100 кг-д зодоглох түүний анхны учраа нь Узбекистаны Б.Олтибоев аж. Тивийн аваргын хүрэл, армийн дэлхийн аваргын мөнгөн медальтай, 25 настай тэрбээр манай бөхийг 2018 оны “Мастерс”-т ялж байжээ. Дашрамд дурдахад Ө.Дүүрэнбаяр маргааш буюу долдугаар сарын 31-нд 26 нас хүрэх ба төрсөн өдөртөө том бэлэг барьж чадах эсэхийг хүлээх л үлдлээ.