Фото:Уран бүтээлч Л.Ганболд актлагдсан автобусыг гарын доорх материал ашиглан амьдрах тухтай орчин болгон хувиргажээ

Өглөө.мн сайт энэ удаагийн фото мэдээ буландаа Австралийн Сидней Опера театрын зураач, чимэглэгч Гаваа буюу Л.Ганболдыг онцолж байна. Түүний хувьд цар тахал гарсантай холбоотой аавыгаа асрахаар эх орондоо хүрэлцэн ирээд хоёр жил болж байгаа юм. Энэ хугацаанд өөрийн урлаг уран бүтээлээ орхигдуулаагүй аль болох шинэ бүхнийг эрэлхийлж байгаа зүйлсээрээ өөрийн ертөнцийг бүтээжээ. Тодруулбал актлагдсан хоёр автобус худалдан авч дахин боловсруулах бүтээгдэхүүнээр дотор тал болон гадна талыг нь засаж янзлан тохижуулсан байна.

Дэлхийн хамгийн том театрын тоонд зүй ёсоор багтдаг Австралийн Сидней театрын уран зураач, тайз чимэглэлч Гаваа буюу Л.Ганболдыг бид бүхэн ийнхүү онцолж байна. Монголчууд гадаадын олон улсуудад ажил хөдөлмөр эрхэлж, амьдарч тодорхой хэмжээнд өөрийгөө үнэлүүлж чаддаг. Гэхдээ дэлхийд үнэлэгдэх, томоохон байгууллагад орж чаддаг хүн тоотой цөөн. Австралийн Сидней театрын хамт олон уран бүтээлч Л.Ганболдын уран бүтээлийг үнэлж, “Төөрсөн нүүдэлчин” бүтээлүүдийн талаар сонин, сэтгүүлүүд онцолж Монгол улсын нэрийг Австрали улсад таниулж эхэлжээ.

Уран бүтээлч Л.Ганболдын хувьд энгийн, хээгүй байгаа бүхэндээ талархаж сэтгэл хангалуун амьдардаг нэгэн. Иймд тэрбээр Төв аймгийг зорьж өөрийн MARS кампийг бүтээж эхэлжээ.

Л.Ганболдын хувьд төөрсөн нүүдэлчин буюу “А Lost nomad” нэрээр урлагийн бүтээлээ туурвидаг байна. Уг нэрийг Австрали улсад амьдрах үедээ санамсаргүй байдлаар олж авсан төдийгүй уг нэрэндээ үнэхээр дуртай гэнэ. Учир нь Австрали улсад амьдарсан дөрвөн жилийн хугацаанд өөрийгөө олж авахын тулд хоёр улс, соёл иргэншлийн дунд олон зүйлтэй нүүр тулж төөрсөн нүүдэлчин шиг санагдсан байна. Ийнхүү өөрийгөө олж авсны дараагаар хүн өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, жижиг зүйлсээс ч аз жаргалыг мэдэрч чаддаг байх хэрэгтэй гэдгийг ойлгожээ.

Түүний хувьд өөрийн бүтээлээ туурвиж, байгальтай илүү ойр байх үүднээс Төв аймагт байгаа бол тус газарт тог цахилгаан, интернет огт байхгүй гэнэ. Тухайн орчиндоо хамаатны хүүхдүүдээ авчирч тоглуулж, амраах мөн уран бүтээлчдээ урьж авчирч шинэхэн бүтээлүүдээ ярилцан суудаг гэнэ. Тус газраа байгуулахын тулд эхний ээлжинд өөрийн амьдрах жижиг байшинг хаягдаж үлдсэн барилгын үлдэгдэл нэг ширхэг тоосго, цонх бүрээр нь цуглуулжээ. Ийнхүү хөрөнгө мөнгө шаардахгүй мини гурван байшингаа барьж дууссаны дараагаар актлагдсан хоёр автобус худалдан авч гарын дор байрлах материалаар засаж тохижуулжээ.

Тус автобусыг нэгийг 2 сая 500 мянгаар худалдан авсан бол засаж тохижуулахад огт зардал гараагүй гэнэ. Тодруулбал уг автобусанд унтах ор, суух сандал ширээ хүнд хэрэгтэй бүхнийг байрлуулж өгчээ. Автобусыг тохижуулахын тулд огт хүндрэл байгаагүй гэнэ. Харин доторх сандалнуудыг салган авч гадаах талбайдаа байршуулж тухтай орчинг бүрдүүлж чаджээ.

Ийнхүү актлагдсан автобусыг амьдрах таатай орчин болгож чадсан түүний зүгээс хүн өөрөө л хүсч байвал юуг ч бүтээх боломжтой гэдгийг хэлж байсан юм. Тухайн автобуснуудад хүүхдүүд орж тоглох, шөнө унтах маш дуртай гэнэ. Ийнхүү сайхан дурсамж, сайхан өдрүүдийг хүн бүхэнд бэлэглэж байгаа түүний зүгээс үнэхээр сэтгэл хангалуун байдаг төдийгүй залуучууддаа хандан өөрийгөө аз жаргалтай байлгахын тулд байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж, боломжоо олж харж, алдахгүй байхыг зөвлөж байна.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
екапуста займ онлайн на карту zaymi-bistro.ru займ на киви кошелек мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ на киви кошелек без отказа credit-n.ru займы онлайн на карту без проверок срочно

Санал болгох мэдээ

Олон улсын дүрслэх урлагийн биеннальд А. Очирболд Монгол Улсаа төлөөлөн оролцоно

60 дахь удаагийн олон улсын дүрслэх урлагийн Венецийн Биенналь дахь Монголын павильоны уран бүтээлчээр УГЗ А.Очирболд сонгогдож, …