Японы усанд сэлэгч Юүи Охаши Токиогийн олимпоос хоёр алтан медаль хүртлээ

“Токио-2020” зуны XXXII олимпын их наадмын эргэн тойрон дахь мэдээг тоймлон хүргэж байна.

ОЛИМПЫН  НААДМЫН ЭРГЭН ТОЙРОНД

Эстони улс Токиогийн олимпын анхны алтан медалиа туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн багийн төрлөөр авав. Тун өрсөлдөөнтэй болсон финалын тоглолтод Эстони бүсгүйчүүд БНСУ-ын багийг 36:32-оор хожсон юм. Энэ төрлийн хүрэл медалийн төлөөх тулаанд Италийн баг Хятадыг 32:21-ээр хожлоо.

Эстони улс ЗХУ-аас салан тусгаарласнаас хойш олимпын дөрөв дэх алтаа аваад байна. Тэд сүүлийн хоёр олимпоос алт зүүж чадаагүй билээ.


Японы усанд сэлэгч Юүи Охаши энэ олимпоос хоёр дахь алтан медалиа зүүлээ. Тэрбээр энэ сарын 25-ны 400 метрийн чөлөөт сэлэлтэд түрүүлсэн бол өнөөдөр /2021.07.28/ 200 метрийн чөлөөт сэлэлтэд түрүүлж барианд орлоо.


Америкийн усанд сэлэгч Кети Ледеки эмэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаанд 15:37.34 минутын амжилтаар түрүүллээ. Мөнгө, хүрэл медалийг түүний нутаг нэгт Эрика Салливан, Германы Сара Кохлер нар хүртэв. Тэрбээр Риогийн олимпоос дөрвөн алтан медаль хүртсэн амжилтаа Токиод давтах боломжгүй болсон билээ.


Нидерланд улс сэлүүрт завины эрэгтэйчүүдийн багийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоон түрүүллээ. Тэд финалд 5:32.03 минутын амжилт үзүүлсэн юм. Мөнгө, хүрэл медалийг Их Британи, Австралийн баг хүртэв.


Зохион байгуулагч Япон улс олимпын наадмыг багийн дүнгээр тэргүүлж байна. Тэд 11 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртээд байна. Япон улс 2016 оны Риогийн олимпоос 12 алт авсан бол энэ жил эхний таван өдөр л 11 алт зүүжээ. Удаах байруудад АНУ, БНХАУ, ОХУ бичигдэж буй бол нэг мөнгө, хоёр хүрэл медальтай Монголын баг 36 дугаарт бичигдэж байна.


Олимпын наадамд оролцогч 16 хүнээс коронавирус илэрсэн талаар Зохион байгуулах хорооноос мэдээлэв. Гэхдээ тэдний дунд тамирчид байгаагүй аж. Одоогоор олимпд оролцогчдоос нийт 240 мянга гаруй шинжилгээ авсан бөгөөд 169 эерэг тохиолдол бүртгэгдээд байна.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн кредит на киви кошелёк zaymi-bistro.ru займ на киви кошелек без отказов мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.