Олон Улсын Математикийн Олимпиадад Монгол Улсын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Олимпын наадмын нээлт болж байгаа яг энэ цаг мөчид олон улсын олимпиадад оролцож байгаа манай сурагчдын баг гайхалтай амжилт гаргасан мэдээг хүлээн авлаа.

Монголын сурагчид олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Герман, Сингапур зэрэг орныг ардаа орхиж бахархам амжилт гаргасан сурагчид, багш нар, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад халуун баяр хүргэж талархал илэрхийлье.

Мөн олон улсын физикийн 51 дэх олимпиад Литва Улсад болж Монголын 2 сурагч хүрэл медаль хүртжээ. 76 орны 400 гаруй сурагч энэ олимпиадад оролцсон юм. Тэгвэл тун удахгүй биологийн олон улсын олимпиадын дүн гарах гэж байна.

Маргааш химийн олимпиад эхэлнэ. Энэ онд Монголын сурагчид олон улсын 5 олимпиадад оролцож байна.

Цар тахлын үе тул сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж үндэсний сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. 3 олимпиадын дараа буюу одоогийн байдлаар Монгол сурагчид 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл, 3 тусгай байр эзлээд байна.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ на карту быстро онлайн credit-n.ru займ до зарплаты онлайн на карту

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …