Чили улсын таеквондоч “Ковид-19”-ийн халдвар авсны улмаас олимпд оролцох боломжгүй боллоо

Чили улсын таеквондоч Фернанда Агиррегийн шинжилгээгээр коронавирус илэрсэн болохыг тус улсын Үндэсний олимпын хорооны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Онгоцны буудал дээр ирсэн даруйдаа өгсөн шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. 21 настай таеквондоч бүсгүйд өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй аж. Тэрбээр 10 хоногийн тусгаарлалтад орох тул олимпын наадамд оролцож чадахааргүй нь тодорхой боллоо.

Ингэснээр Ковидын тусгаарлалтаас болж олимпынн наадмыг өнжих анхны тамирчин нь Фернанда Агирре болж байна. Түүний дасгалжуулагч Хосе Запатагийн хариу сөрөг гарсан ч ойрын хавьтал гэдэг утгаараа тусгаарлалтад орсон байна.

Фернанда Агирре Узбикистанаар дамжин Япон улсын Токио хотноо ирсэн бөгөөд өмнөх шинжилгээ нь сөрөг байсан ч замдаа халдвар авсан бололтой.

“Манай тамирчнаас ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь ч сайн байгаа. Гэвч дүрэм журмын дагуу 10 хоног тусгаарлагдаж, олимпын наадамд оролцож чадахааргүй болсон нь харамсалтай” хэмээн Чилийн ҮОХ-ны төлөөлөгч ярьжээ.

Долдугаар сарын 21-нд олимпын наадмын оролцогчдоос Ковид илэрсэн найм дахь тохиолдол нь энэ болж байна. Ингэснээр нийт тохиолдлын тоо 75 болж нэмэгджээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.