ЭМГЭНЭЛ: Дамдинсүрэнгийн ЖИГЖИДНЯМАА /1965-2021/

Дамдинсүрэнгийн Жигжиднямаа

/1965-2021 он/

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга, Монгол Улсын гавьяат тээвэрчин Дамдинсүрэнгийн Жигжиднямаа 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж төмөр замчид, харилцагчид бид бүхэнд хүнд гарз тохиолоо.

Д.Жигжиднямаа нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд Зөвлөлтийн VIII дунд сургууль, 1982-1988 онд ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын тээвэр удирдлагын инженер мэргэжлээр  суралцаж төгсчээ. 

Тэрээр ажил амьдралынхаа гарааг Багануурын нүүрсний уурхайгаас эхэлж 1988-1990 онд уурхай дахь төмөр замын хэсгийн диспетчер, ахлах диспетчер зэрэг албыг хашиж байгаад 1990 оноос Амгалан өртөөнд шилжин ажиллаж улмаар 2016 онд  УБТЗ-ын дарга болтлоо өсөн дэвшиж ажилласан үеийн нөхдийнхөө бахархал байлаа.  

Д.Жигжиднямаа нь Монгол Улсын төмөр замын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан, төмөр замын чадварлаг мэргэжилтэн, сайн зохион байгуулагч, шилдэг удирдагч байлаа. УБТЗ-ын даргаар ажиллах хугацаандаа УБТЗ-ын тээврийн хэмжээг жил дараалан өсгөж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрийг улам бүр нэмэгдүүлж,  УБТЗ-ын тээх, нэвтрүүлэх хүчин чадал, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлтийг хийх талаар томоохон бодит ажлуудыг хийж хэрэгжүүлсэн юм.

Багануур ХК-ийн нүүрс борлуулалтын 90 гаруй хувь нь төмөр замаар тээвэрлэгддэг тул УБТЗ-ын удирдлагатай нягт харилцаатай ажилладаг байлаа.

Гэр бүл, төрөл садан, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье. 

Түүний шулуун шударга, ажил хэрэгч, хүнлэг зан чанарыг бид үүрд дурсан санах болно. 

Багануур ХК-ийн Захирлын зөвлөл

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
манимен займ онлайн credit-n.ru займ на киви без привязки карты

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …