Олимпын наадмын хамгийн залуу оролцогч

“Токио-2020” зуны олимпын XXXII наадмын нээлтийн ажиллагаа эхлэхэд хоёр хоног, анхны медалийн эзэд тодроход гурав хоног дутуу байгаа ч энэ олимпын эгэлгүй баатруудын нэр аль хэдийнээ цуурайтаад байна.

Тэдний нэг бол “Токио -2020” олимпын наадмын хамгийн залуу тамирчин Хенд Заза.

Ердөө 12 настай Сири улсын тамирчин Хенд Заза ширээний теннисний төрлөөр олимпод оролцох эрхээ өнгөрөгч оны хоёрдугаар сард Йорданд болсон тэмцээнд түрүүлж авсан билээ. Дэлхийн чансааны 155 дугаарт бичигддэг Хенд Заза охин таван настайгаасаа эхлэн өөрийн ах Обайдагасаа үлгэрлэн ширээний теннисээр хичээллэж эхэлжээ.

БНХАУ-ын одон бөмбөгийн од, олимпын гурав, дэлхийн найман алтан медальт Дин Нинг бишэрч, хүндэтгэдэг Хенд Заза охин “Токио-2020” олимпод оролцож туршлага хуримтлуулаад, 2024 онд Парист болох олимпод харин медалийн төлөө өрсөлдөх зорилготой байгаа гэнэ.

Олимпын түүхэнд Хенд Зазагаас ч “залуудаа” олимпод оролцсон хоёр ч тамирчин бий. “Гренобль-1968” өвлийн олимпод Румыний уран гулгагч охин Беатрисе Хустью 11 настайдаа оролцож байсан бол орчин цагийн анхны олимп болох “Афин -1896”-д Грекийн Димитриус Лоундрас хэмээх 10 настай гимнастикч хүү оролцсон, оролцоод зогсохгүй суга савлуурын багийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

“Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин Токиогоос мэдээлж байна.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый займ на киви кошелек credit-n.ru займ онлайн круглосуточно на банковскую карту

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …