Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох шалгуулагчдын 38200 нь вакцины хоёр тунд хамрагдаад байна

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлолоо. Шалгалтыг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд 81 шалгалтын байранд зохион байгуулах юм. Нэг танхимд шалгуулах хүүхдийн тоо 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Хэрэв долдугаар сард Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулсан бол тухайн үед халдвартай байсан 3 мянга орчим сурагч, орон нутагт хөл хорионд орсон 7600 орчим шалгуулагч гээд нийт 10 мянган хүн шалгалтад орж чадахгүй нөхцөл байдал үүссэн байв.

Мөн 40 мянга хүүхэд шалгалтад орно гэж тооцоход тэдний 12 мянга нь халдвар авах эрсдэлтэй гэж эрдэмтдийн баг тухайн үед зөвлөж байсан юм.

Харин өнөөдрийн тухайд Элсэлтийн Ерөнхий Шалгалтад оролцох шалгуулагчдын 38200 нь вакцины хоёр тунд хамрагдаад байна. Мөн шалгалтын үеэр ажиллах 9 мянга гаруй багш дархлаажуулалтад бүрэн хамрагджээ. Дархлаажуулалт эрчимтэй хийгдсэн учир 17-оос дээш насны иргэдийн дунд халдварын тохиолдол багасаж байна.

Хэдийгээр халдварын тоо буурч байгаа статистик мэдээлэл байгаа боловч вирусийн дельта хувилбар бүртгэгдсэн учир шалгалт хүртэлх хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна.

Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох шалгалтын үеэр халдварын улмаас тусгаарлалтад байгаа сурагчдыг 9 сарын 2-5-ны өдрүүдэд дахин ЭЕШ-д хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ эмчийн магадалгааг үндэслэнэ. ЭЕШ хойшилсон учир дээд боловсролын байгууллагуудтай хамтарсан зохицуулалт хийж НЭГДҮГЭЭР курсийн оюутнуудын хичээл эхлэх хугацааг уян хатан зохион байгуулахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.