“Samsung” компани олимпод оролцох тамирчдад “Galaxy S21” утас бэлэглэнэ

Олимпын наадамд оролцогч тамирчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх, зохион байгуулагч орны түүх соёлтой танилцах боломж олгодог газар бол “Village Plaza”. Дэлхий дахиныг түгшээгээд буй Ковид-19 цар тахлаас болж тамирчид наадмын хугацаанд тамирчдын тосгон, тэмцээний заал, бэлтгэлийн талбайг л зорих боломжтой энэ үед хамгийн эрэлттэй газрын нэг нь “Village Plaza” болоод байна.

Тамирчид “Village Plaza” -д зочилсноор ОУОХ-ны түнш Samsung брэндийн Galaxy S21 5G утсыг бэлгэнд авах боломжтой. Samsung компанийн зүгээс олимпын наадамд оролцож буй бүх тамирчдад хамгийн сүүлийн загварын гар утас бэлэглэдэг уламжлал энэ жил ч давтагдах юм.

Түүнчлэн “Village Plaza”-д үсчинд орж, маникюр хийлгэж, кафе, банк, гэрэл зургийн студи, хими цэвэрлэгээ, фитнесс төвөөр үйлчлүүлэхээс гадна тухайн улсын сэтгүүлчидтэй mix zone дээр ярилцлага өгөх боломжтой. Мөн олимпын наадмын Зохион байгуулах хорооны ивээн тэтгэгч алдарт Asics брэндийн наадамд зориулан гаргасан дэлгүүрээс бэлэг дурсгалын зүйлс худалдан авч болно. Сонирхуулахад, тус плазаг Японы бүх хот, мужаас ирүүлсэн модоор барьж босгосон бөгөөд олимпын дараа тухайн аймаг, хот руу нь буцаан илгээхээр төлөвлөж байгаа юм байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.