Я.Болороо: КОВИД-19-өөр өвдөөд хүндрэхгүй эдгэрсэн нь вакцины үр нөлөө сайн байсных гэж бодож байна

“Ачлалт хүүхдүүд” Төрийн бус байгууллага 2016 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Тус асрамжийн төвд хөгшин настай иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй 21-96 насны 48 хүн хэвтэн эмчлүүлж байна.

“Ачлалт хүүхдүүд” асрамжийн төвд Ковид-19 халдвар илэрчээ. Анх тус төвийн асрагчаас нь Ковид-19 халдвар батлагдаж тэд бүгд өвдсөн гэнэ.

Тус төвийн эмч Я.Болороо хамгийн их айж байсан зүйл нь өндөр настнууд маань хүндэрч эмнэлэгт хэвтэхвий гэж бодож байсан. Харин азаар тэд маань хамраас нь нус ч гараагүй үнэхээр хөнгөн өвдөөд эдгэрлээ. Энэ нь бид вакциндаа эрт хамрагдсаных гэж бодож байна, вакцины үр нөлөө сайн байсныг хэмээн хэлж байлаа.

Тус асрамжийн төвийнхөн вакцины эхний тунгаа 4-р сарын 5нд, хоёрдугаар тунгаа 4-р сарын 28нд хийлгэсэн ба Вероцелл вакцин хийлгэсэн байна. Тэдний хувьд вакцинаа эрт хийлгэсэн нь Ковид-19 өвчний хүндрэлээс сэргийлж чадсан гэдгийг хэлж байлаа.

Мөн СХД-ийн 28-р хорооны өрхийн эмнэлгээс эмийн багц өгч, ЭМЯ-ны зөвлөгөө зөвлөмжийг сайтар хэрэгжүүлсэн нь бас нөлөөлсөн гэж бодож байгаагаа илэрхийллээ.

“Ачлалт хүүхдүүд” асрамжийн төв 3 цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийж нийтийн эрүүл мэндийн авах ёстой бүх л арга хэмжээг авч халдвар хамгааллын дэглэмээ сайтар чанд сахиж ажиллаж байгаагаа хэлж байсан юм. Ковидоор өвдөөд эдгэсэн ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сайтар сахихаа мөн энэ үеэр хэлж байлаа.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.