С.Энхболд: Өнгөрсөн долоо хоногт 14 сорьцод шинжилгээ хийхэд нэг сорьцоос дельта хувилбар бүртгэгдсэн

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.07.20/ боллоо.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар,Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр халдварын тархалт болон вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр“Монгол Улсын хэмжээнд сүүлийн нэг сар гаруйн хугацаанд халдварын тохиолдлын тоо тогтвортой байж ирлээ. Сүүлийн 14 хоногийн хугацаанд өдөрт 1500-аас доош тохиолдол бүртгэгдэж эхэлсэн. Манай эрдэмтдийн баг судалгаа шинжилгээ болон сорьцын баталгаажуулалтыг тогтмол хийж байна. Бид өмнө нь өнгөрөгч зургадугаар сарын дунд үеэр 1500 гаруй сорьцод хийсэн шинжилгээний дүнг танилцуулж байсан.

Зургадугаар сарын сүүлч болон долдугаар сарын эхэн үеийн сорьцын шинжилгээнүүдийн үр дүнгүүд эхнээсээ гарч байна. Өнгөрсөн долоо хоногт 14 сорьцод шинжилгээ хийхэд нэг сорьцоос дельта хувилбар бүртгэгдсэн.Мөн гаднын улс орнуудад илгээсэн сорьцуудаас дельта вирусийн хувилбар бүртгэгдсэн.

Өмнөх 1500 сорьцод хийгдсэн судалгаагаар дельта вирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн таван тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар нэмж гурван тохиолдол илэрлээ. Мөн зарим сорьцын шинжилгээ бүрэн баталгаажаагүй байна. Явуулсан сорьцууд маань энэ долоо хоногтоо баталгаажна. Бид Япон улс руу 200 сорьц илгээсэн. АНУ руу илгээсэн сорьцууд хараахан бүрэн баталгаажаагүй байна. Энэ долоо хоногт баталгаажиж дууссаны дараа энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.

Дельта вирусийн тархалт өнөөдрийн байдлаар 114 улсад бүртгэгдэж халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна.

Тийм учраас иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, вакцинд хамрагдаагүй иргэд байвал вакцинд хамрагдахыг уриалж байна.” гэлээ.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит срочно на карту без отказа credit-n.ru экспресс займ онлайн заявка

Санал болгох мэдээ

Хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …