“Tокио-2020”:Марафон гүйлт болох Саппород хэт халж байна

Олимпын наадмын үеэр Токио хотод хэт халах учраас марафон гүйлтийг хойд нутгийн Саппород явуулахаар болсон. Гэвч өвлийн олимп явагдаж байсан тус хотод сүүлийн 21 жилд үзэгдээгүй халуун өдрүүд үргэлжилж буй нь зохион байгуулагчдын санааг зовоож байна.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр өчигдөр Саппород 35 хэм хүрч халсан нь 2000 оноос хойших хамгийн өндөр температур болж бүртгэгджээ.

Нийслэлээс хойш 800 км-т орших тус хотод марафон гүйлтээс гадна эрэгтэй, эмэгтэй хөл бөмбөгийн зарим тоглолт, спорт алхааны уралдаан явагдана. Лхагва гарагт “Sapporo Dome” цэнгэлдэхэд Их Британи, Чилийн эмэгтэй хөлбөмбөгчид тоглох үеэр 28 хэмийн халуун байх төлөвтэй.

Саппоро хотноо наймдугаар сарын 5, 6-нд спорт алхаа, 7, 8-нд эмэгтэй, эрэгтэй марафон гүйлт болно. Энэ үеэр цаг агаар хэт халуун байх вий гэдгээс зохион байгуулагчид санаа зовж байна. Марафон гүйлтэд Монголоос Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав, Б.Сэр-Од нар уралдах юм.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый кредит без проверок credit-n.ru кредит под 0 на карту

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …