Фото: “Токио-2020” олимпод зодоглох Монголын жүдо бөхийн тамирчид

Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд ДӨРВӨН хоног үлдлээ.

“Токио-2020” зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 24-өөс 31-ний хооронд явагдана.Тэгвэл “Токио-2020”олимпод манай улсын 12 жүдоч Токиогийн дэвжээнд өрсөлдөх болзол хангажээ.

“ТОКИО-2020” ЗУНЫ ОЛИМПЫН XXXII НААДАМД ЗОДОГЛОХ ЖҮДО БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ

Эмэгтэй

-48кг жинд МУГТ М.Уранцэцэг

-52кг жинд ОУХМ Л.Сосорбарам

-57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа

-63кг жинд ОУХМ Б.Ганхайч

-78кг жинд ОУХМ О.Мөнхцэцэг

Эрэгтэй

-60кг жинд МУГТ Д.Амартүвшин

-66кг жинд ОУХМ Ё.Басхүү

-73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар

-81кг жинд Саиед Моллай

-90кг жинд ОУХМ Г.Алтанбагана

-100кг жинд МУГТ Л.Отгонбаатар

+100кг жинд МУГТ Ө.Дүүрэнбаяр нарын тамирчид зодоглоно.

Ташрамд дурьдахад Токиогийн олимпод оролцох Монголын шигшээ багийн тугчаар жүдо бөхийн тамирчин, МУГТ Ө.Дүүрэнбаяр сонгогдсон билээ.

МУГТ Ө.Дүүрэнбаярын хувьд 1994 онд төрсөн, 27 настай. ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл, армийн ДАШТ-ий алтан медальт, манай улсын хүнд жингийн шилдэг бөхчүүдийн нэг юм.

Монголын жүдочид “Мюнхен – 1972” олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

ӨЛЗИЙНБАЯРЫН ДҮҮРЭНБАЯР

“Токио-2020” Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч, Монголын багийн тугч Өлзийбаярын Дүүрэнбаяр.

Спортын төрөл: Жүдо, 100 кг

Амжилт:

  • ДАШТ-ий хүрэл,
  • Азийн наадмын хошой мөнгө,
  • Азийн АШТ-ий хүрэл,
  • Армийн ДАШТ-ий аварга
  • Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 4 мөнгө, 5 хүрэл медалийн эзэн

БОЛДЫН ГАНХАЙЧ

“Токио-2020” Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч Болдын Ганхайч.

Спортын төрөл: Жүдо, 63 кг

Амжилт:

  • Азийн АШТ-ий хүрэл,
  • Ази, Номхон далайн орнуудын АШТ-ий мөнгө,
  • Залуучуудын Азийн АШТ-ий хошой алт, 1 мөнгө,
  • Дюссельдорфын Их дуулгын хошой хүрэл,
  • Екатеринбургийн Их дуулгын хүрэл,
  • Хөх хотын Гранпригийн хүрэл,
  • Улаанбаатарын Гранпригийн мөнгөн медалийн эзэн

ГАНТУЛГЫН АЛТАНБАГАНА

“Токио-2020” Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч Гантулгын Алтанбагана.

Спортын төрөл: Жүдо, 90 кг

Амжилт:

  • ДАШТ-д V байр,
  • Азийн наадмын мөнгө,
  • Армийн ДАШТ-ий алт,
  • Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 1 алт, 4 мөнгө, 6 хүрэл медалийн эзэн

ЦЭНД-ОЧИРЫН ЦОГТБААТАР

“Токио-2020” Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч Цэнд-Очирын Цогтбаатар.

Спортын төрөл:Жүдо 73 кг

Амжилт:

  • Азийн аваргын алт, хүрэл,
  • Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө,
  • Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 3 алт, 2 мөнгө, 7 хүрэл медалийн эзэн
  • Улсын 4 удаагийн аварга

ДАШДАВААГИЙН АМАРТҮВШИН

“Токио-2020” Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч Дашдаваагийн Амартүвшин.

Спортын төрөл: Жүдо, 60 кг

Амжилт:

  • ДАШТ-ий мөнгө,
  • Мастерс тэмцээний 3 хүрэл,
  • Их дуулгын 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл,

ОТГОНЫ МӨНХЦЭЦЭГ

“Токио-2020” Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч Отгоны Мөнхцэцэг.

Спортын төрөл: Жүдо, -78 кг

Амжилт:

  • Дэлхийн цомын хүрэл,
  • Азийн нээлттэй тэмцээний мөнгө,
  • УАШТ-ий 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн эзэн

ЁНДОНПЭРЭНЛЭЙН БАСХҮҮ

“Токио-2020” Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч Ёндонпэрэнлэйн Басхүү.

Спортын төрөл: Жүдо, 66 кг

Төрсөн огноо: 1993.10.01

Амжилт:

  • ДАШТ-ий хүрэл,
  • Ази, Номхон далайн орнуудын АШТ-ий хүрэл,
  • Мастерс тэмцээний хүрэл,
  • Их дуулгын 1 мөнгө, 4 хүрэл,
  • Гранпри тэмцээний 1 алт, 2 хүрэл медалийн эзэн

ДОРЖСҮРЭНГИЙН СУМЪЯА

“Токио-2020” Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч Доржсүрэнгийн Сумъяа.

Спортын төрөл: Жүдо, 57 кг

Амжилт:

  • “Рио – 2016” Олимпийн мөнгөн медальт
  • ДАШТ-ий алт, хошой хүрэл
  • ДАШТ-ий багийн мөнгө, хүрэл
  • Азийн наадмын хошой хүрэл
  • Азийн АШТ-ий 1 алт, 2 хүрэл
  • Азийн багийн АШТ-ий мөнгө
  • Зүүн Азийн наадмын аварга
  • Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 10 алт, 7 мөнгө, 8 хүрэл
  • Дэлхийн цомын тэмцээний 2 алт, 2 мөнгө, 7 хүрэл медалийн эзэн

САЙЕД МОЛЛАЙ

“Токио-2020” Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч Сайед Моллай

Спортын төрөл: Жүдо, 81 кг

Амжилт:

  • ДАШТ-ий алт, хүрэл медальт
  • Азийн АШТ-ий 1 мөнгө, 2 хүрэл медальт
  • Азийн наадмын мөнгөн медальт
  • Исламын орнуудын эв нэгдлийн наадмын аварга
  • Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 2 алт, 2 мөнгө, 9 хүрэл медалийн эзэн

ЛХАГВАСҮРЭНГИЙН ОТГОНБААТАР

“Токио-2020” Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч Лхагвасүрэнгийн Отгонбаатар.

Спортын төрөл: Жүдо, -100 кг

Амжилт:

  • ДАШТ-ий хүрэл медальт
  • Азийн наадмын хошой хүрэл медальт
  • Азийн багийн АШТ-ий мөнгөн медальт
  • Ази, Номхон далайн орнуудын АШТ-ий аварга
  • Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 3 алт, 1 мөнгө, 6 хүрэл медалийн эзэн

МӨНХБАТЫН УРАНЦЭЦЭГ

“Токио-2020” Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч Мөнхбатын Уранцэцэг.

Спортын төрөл: Жүдо, 48 кг

Амжилт:

  • ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт
  • Багийн ДАШТ-ий хүрэл медальт
  • Азийн наадмын алт, хүрэл медальт
  • Азийн АШТ-ий 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт
  • Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 13 алт, 11 мөнгө, 15 хүрэл медальт
  • Дэлхийн цомын тэмцээний 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт
  • “Лондон – 2012” олимпийн VII байр
  • “Рио -2016” олимпийн V байрт шалгарсан

ЛХАГВАСҮРЭНГИЙН СОСОРБАРАМ

“Токио-2020” Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч Лхагвасүрэнгийн Сосорбарам.

Спортын төрөл: Жүдо, 52 кг

Амжилт:

  • “Буэнос-Айрес 2018” Залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт
  • Залуучуудын ДАШТ-ий аварга
  • Азийн АШТ-ий мөнгөн медальт
  • ДАШТ-ий V байр
  • Ташкентын Их дуулгын мөнгөн медальт
  • Дюссельдорфын Гранпригийн мөнгөн медальт

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
екапуста займ онлайн на карту credit-n.ru займ на киви кошелек мгновенно

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …