“Токио-2020”:Өмнөд Африкийн хөлбөмбөгчдөөс ковид-19 халдвар илэрлээ

“Токио-2020” Олимпын наадамд оролцохоор Токио хотод хүрэлцэн ирж, тамирчдын тосгонд байрлаад байсан Өмнөд Африкийн хоёр хөлбөмбөгчний шинжилгээний хариу эерэг гарлаа. Энэ нь тамирчдын тосгоноос Ковид илэрсэн анхны тохиолдол юм.

Уг нь зохион байгуулагчид тамирчдын тосгоныг “хамгийн аюулгүй газар” хэмээн тодорхойлж, тийш нэвтрэх хүмүүсийг маш нарийн шалгаж буй. Гэвч Ковидтой тамирчид нэвтрэн орсон нь ийн тодорхой болов.

Бусад хөлбөмбөгчдийн хариу сөрөг гарсан ч тэднийг багаар нь тусгаарлажээ. Гэхдээ Өмнөд Африкийн шигшээ баг ирэх пүрэв гарагт зохион байгуулагч Японы эсрэг хэсгийн эхний тоглолтоо хийх боломжтой болно хэмээн найдаж буйгаа зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна. Тэдний хэсэгт Японоос гадна Франц, Мексикийн шигшээ байгаа юм.

Хэдийгээр хоёр тамирчнаас Ковид илэрсэн ч тэд бусад тамирчдад халдаах бараг боломжгүй болохыг ОУОХ-ны Олимпын наадам хариуцсан гүйцэтгэх захирал К.Дуби тайлбарлав.

“Тамирчдын тосгоноос Ковид илрэх эрсдэлийг бид тооцоолж байсан. Гэхдээ бид шаардлагатай арга хэмжээг авснаар эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгаж чадна” хэмээн Дуби ярьжээ.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ на киви кошелек без отказа credit-n.ru займы онлайн на карту без проверок срочно

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …