Вакцины хоёр тунд хамрагдсан ОУОХ-ны гишүүд олимпын наадамд амжилт гаргасан тамирчдад медаль гардуулна

Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 7 хоног үлдлээ.Коронавируст халдвараас сэргийлэх үүднээс “Токио 2020” зуны XXXII олимпын наадамд амжилт гаргасан тамирчид медалиа өөрсдөө авч зүүхээр болсон талаар энэ сарын 14-ны өдөр Олон Улсын Олимпын Хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах мэдэгдсэн билээ.

Тэгвэл өчигдөр /2021.07.16/ Олон Улсын Олимпын Хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах Токио хотын дарга Юрико Койкэтэй уулзалт хийх үеэрээ “Токио 2020” зуны XXXII олимпын наадамд зөвхөн вакцины хоёр тунд хамрагдсан Олон Улсын Олимпын Хорооны гишүүд амжилт гаргасан тамирчдын медалийг гардуулж өгөхөөр болсон гэж хэлсэн байна.

Олон Улсын Олимпын Хорооноос халдвараас сэргийлэх үүднээс тамирчдад медалийг нь зүүж өгөхгүй, өөрсдөө авч зүүнэ гэх журам гарсан. Тэгвэл энэхүү журамд өөрчлөлт орж, вакцины хоёр тунд хамрагдсан Олон Улсын Олимпын Хорооны гишүүд тамирчдын медалийг гардуулан зүүж өгч болно хэмээн тусгажээ.

“Токио 2020” зуны XXXII олимпын наадамд амжилт гаргасан тамирчдад медаль гардуулах ёслолын арга хэмжээнд оролцох Олон Улсын Олимпын Хорооны гишүүд ариутгасан бээлий өмсөж тамирчдад медаль гардуулах юм байна.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит на карту под 0 credit-n.ru займ на яндекс деньги онлайн срочно

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …