
Уэльсийн гүнж Дианагийн багадаа унадаг байсан дугуйг East Bristol дуудлага худалдаанд оруулжээ. Ирээдүйн гүнжийг бага байхад эцэг гүн Жон Спенсерийнх бэлэглэсэн улаан “Tracker” дугуйг 20-30 мянган фунт стерлинг (27,7-41,6 мянган доллар) хүрнэ гэж тооцдог байсан гэнэ. Уг дугуйг Диана охин 1970-аад онд Нортхэмптонширын гүнлэгтээ унадаг байсан ба эмээл, дугуй, хромын шавар хамгаалагч зэрэг эд анги нь огтхон ч хуучраагүй аж. Дугуйг Диана гүнжийн гарын үсэг бүхий 1994 оны зул сарын баярын карт дагалджээ.