Наадмын өдрүүдэд “Хийморь” кино телевизүүдээр гарна

Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино наадмын өдрүүдэд телевизүүдээр гарахаар болжээ.

Найруулагч Г.Эрдэнэбилэг ““Хийморь” уран сайхны киногоо наадмын өдрүүдэд телевизүүдээр гаргахаар боллоо. Үзэх хүсэлтэй, үзье гээд зав нь таарч өгөөгүй, эсвэл үзэх боломжгүй байсан бүх хүмүүст зориулав”гэлээ.

“Хийморь” уран сайхны кино долдугаар сарын 11-ны өдөр UBS телевизээр -22:00 цагаас, Боловсрол телевизээр-18:50 цагаас , долдугаар сарын 12-ны өдөр STAR телевизээр -19:30 цагаас, ECO телевизээр 23:00 цагаас үзэгчдийн хүртээл болно.

Найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” уран сайхны кинонд Монгол,ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажилласан юм.

Киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд МУСТА Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Э.Тодгэрэл, Г.Эрдэнэбилэг, OXУ-н гавьяат жүжигчин Василий Мищенко,Казахстан улсын ардын жүжигчин Айдос Бектемир,Казахстан улсын гавьяат жүжигчин Нурлан Алимжанов нарын уран бүтээлчид тогложээ.

Ташрамд дурдахад 2019 онд нээлтээ хийсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино ХБНГУ-ын Олденбургийн кино наадмаас “Кино урлагийн амин сүнс”, АНУ-ын Сан Диегогийн кино наадмаас “Шилдгийн шилдэг” бүтээл, Энэтхэгийн Гоагийн кино наадмын “Шилдэг бүтээл”, Улаанбаатар олон улсын кино наадмын “Шилдэг кино зохиол” “THE OURAY INTERNATIONAL FILM FESTIVAL”-ийн “Excellence in International Filmmaking medallion”, үзэгчдийн нэрэмжит буюу “Audience Favorite Award ” шагналуудыг тус тус хүртсэн билээ.


онлайн кредит на киви кошелёк zaymi-bistro.ru займ на киви кошелек без отказов мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ онлайн заявка credit-n.ru взять займ на банковскую карту

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …