“Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн гутгаар байрын шагналт, зохиолч П.Батхуяг: Би Тодко Самсон мэтийг огт уншдаггүй болохоор тэдний талаар боддог ч үгүй

Үнэндээ бол миний бие жил бүрийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд МЗЭ-ийн шагналт, зохиолч П.Батхуягийг түрүүлнэ гэж боддог л доо. Энэ жил ч мөн адил. Харамсалтай нь “Төлөө…” өгүүллэгээ сойсон тэрээр гутгаарт шалгарав. Уг наадмын дэд байрт тавантаа орж, өвөрмөц амжилт үзүүлсэн түүнтэй ярилцлаа.              

-Юуны өмнө “Утгын чимэг-2021”-д гуравдугаар байр эзэлсэнд баяр хүргэе. Энэ наадамд ямар өгүүллэгээ хэнээр уншуулав?

 -Баярлалаа. “Төлөө…” нэртэй өгүүллэгээр оролцсон юм. Жүжигчин Өөдөө өгүүллэгийг маань уншлаа. Сүүлийн үед театр судлалаар мэргэшиж байгаа, бас үзэл хандлага нь их шинэлэг учраас түүнийг сонгосон. Ялимгүй орчин цагийн хэл хэллэгтэй өгүүллэг учир илүү мэдрэх болов уу гэж бодсоон. Зөв л болсон байна билээ. Өөдөөгийнхөө уран бүтээл, судалгааны ажилд амжилт хүсье. 

-Энэ жилийн “Утгын чимэг”-т таныг түрүүлнэ гэж таамаглаж байлаа. Гэтэл гуравдугаар байр. Арай л чамлалттай…       

 -Яах вэ дээ, харин ч баяртай байна. Шавь Баттулга маань дэд байрт орлоо. Сэтгэл хангалуун байна. Би яах вэ ээ, нэг уралдаанд түрүүлсэн түрүүлээгүй хэлэхээ хэлээд, хийдгээ хийгээд явна. Ямар уран зохиолыг уралдаанаар дүгнэх биш, он цаг, оюуны шалгуурт тэнцэх тэнцэхгүйгээр л шүүнэ Тэр шүүлтэнд л анхаарч яваа болохоос ямар нэг уралдаан тэмцээн эцсийн зорилго биш ээ.  

-“Утгын чимэг-2021”-ийн онцлог гэвэл………..

Жил бүр энэ уралдаан өөрийн онцлогтой зохиогддог. Би 2009 оноос хойш оролцсон юм. Манай үгийн урлагийн шилдгүүдийн нэрэмжит болгож зохион байгуулдаг нь сайхан. Анх зохиолч Банзрагч гуайн нэрэмжит болгож зохиоход нь л оролцож эхэлсэн.эхэлсэн. Түүнээс хойш арав гаруй жил түрүүлэхээс бусад бүх байр, шагналыг нь хүртжээ. Энэ жил Төрийн шагналт, зохиолч Цэндийн Доржготовын гуайн нэрэмжит болгон зохион байгуулсан нь онцлог байх. Бас цагийн байдлаас болоод үзэгчгүй хийжээ.  

 Уралдаан тэмцээнд хүн бүр л түрүүлнэ гэж оролцдог нь мэдээж…                                             

-Өмнө нь арай ч залуу байсан юм уу түрүүлнэ гэж боддог байлаа. Одоо бол байдаг л морь мал, өвгөн эмгэний үхэл, амьдрал, үнэн худал нь мэдэгдэхгүй үүх түүх биш арай өөр сэтгэлгээний өгүүллэг байж болдгийг уншсан, сонссон бүхэнд ойлгуулах гэсэн зорилготой оролцдог болсон гэх үү дээ. Нэг их хэвшсэн сэтгэлгээг л өөрчлөх бодолтой оролцсон юм.

-Таны өмнө хэн хэн ямар өгүүллэгээр орлоо? Үнэхээр сайн өгүүллэгүүд үү?                                    

  -Өмнөх жилүүдэд энэ наадамд оролцсон өгүүллэгүүдээс түрүүлсэн, түрүүлээгүй сайнууд нь уншигчдад их хүрдэг байлаа. Анх л зохиогдсон цагаасаа Түдэв гуайн “Эрхий дарам зай”-наас авахуулаад До.Цэнджав гуайн “Алтан жүн жор” ч юм уу Түмэнбаяр эгчийн “Халуун усны байшин”, Эрдэнэбатын “Хөрөг”, Энхболдбаатарын “Удирдагчийн нууц” гээд зөндөө өгүүллэг үнэхээр шилдэг байсан л даа. Тэдэн дунд миний өгүүллэгүүд ч нэрлэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Харин энэ жилийн тухайд Баттулгынхаа “Хонхор газар” өгүүллэгийг сайн өгүүллэг гэж хэлнэ. Бусдыг нь үнэхээр мэдэхгүй юм. Бодвол боломжийн сайн өгүүллэгүүд байсан байлгүй дээ.       

-Шүүгчдийн талаар юу хэлэх вэ? 

  -Үгүй ээ, бодвол хувь харьцаа, утга зохиолын үзэл бодлын зөрүү энэ тэр гэлтгүй сайн л шүүсэн байх. Би юугаа хэлэх вэ. Олон өгүүллэгээс онц сайныг л шалгаруулсан бол боллоо. Шүүхдээ зохиолынх нь уран сайхныг шалгаруулахаас зохиолчийг нь шалгаруулаагүй бол сайн байна. Гэхдээ шүүлтээрээ утга зохиолын боловсролоо ямар байгааг харуулаагүй бол сайн байна. Би энд тэндхийн олон наадам шүүсэн хүн, түүнээс л айдаг юм.

 -Ингэхэд та хэдэн удаа “Утгын чимэг”-т оролцов?

-Арав гаран удаа байх аа. Хор шар байна. Бас өөр бодол бий. Түүнийгээ л үзүүлэх гэж оролцдог юм.          

-Та олон ч удаа дэд болон шагналт байрт орлоо шүү…  

-Орсон, орсон. Алсдаа ч орно. Дөрвөн удаа аман хүзүүдэж, дөрвөн ч удаа бусад шагналт байрт орсон. “Чи ямар бодолтой байна?” гэж асуух гээд байна аа даа? Ямар ч бодол алга. Баярлах, гомдох юм ч алга. Болдог уралдаан болоо л биз. Өөр уралдаанд магнайлж яваагаа мэдэж байгаа хойно.                                                                  

-Ер нь шүлэг, өгүүллэгүүдийг ингэж уралдуулах хэрэг байна уу?

-Хоёр талтай. Уран зохиолын огт уралдаан тэмцээнгүй улс байна уу? Байхгүй. Хөгжсөн ч ялгаагүй, хөгжөөгүй ч ялгаагүй. Нэг талдаа уран зохиолоо, зохиолчдоо дэмжиж байгаа хэрэг. Нөгөө талдаа уран зохиолын хөгжлийн түүхэнд ямар нэг нөлөө үзүүлдэг үйл ажиллагаа учраас тэр шүү дээ. Ганцхан арга хэлбэр, зохион байгуулалтын боловсронгуй, илүү үнэлэмжтэй боловсронгуй болох асуудал л байгаа юм. Нобелийн шагнал л гэнэ. Угтаа нэг л төрлийн уралдаан шүү дээ. Сонгон шалгаруулаад өрсөлдүүлж байна. Ялгаа юу байсан юм бэ, Бүүкэрийн ч юм уу Шамиссо, Иерусалимын шагнал ч ялгаагүй.                                                                                            

   -Тэгвэл “Болор цом”, “Утгын чимэг” гээд манай наадмуудын нэр хүнд унаад байгаа шүү дээ. Сүүлдээ үзэгчгүй шахуу болж байна…                                                                           

-Гол нь оюун санааны төвшинг тодорхойлох бус олныг баясуулах гээд хийгээд байгаа нь л буруу. Олныг баясуулагч гэдэг цол өгдөг бөхийн барилдаан шиг юм болгоод байгаа юм. Би огт өөр хэлбэр, төслийн зарчим санал болгоно. Жишээ нь “Болор цом” наадамд шүлэг унших яруу найрагч нэг удаа өгсөн гурван шүлгээр биш тухайн жилийнхээ бүтээлийн чанар чансаагаар сонгогдож оролцдог болно. Гэхдээ оролцох, оролцохгүй нь тэр яруу найрагчийн эрх. Зөвхөн шилдэг байснууд нь өрсөлдөнө. Уран зохиолын хүрээнийхний санаа бодол бас мэргэжлийн зөвлөлийн шударга шүүлтээр сонгож авна. Түүнээс биш хэн дуртай нь ороод, харилцан адилгүй төвшний шүлгэнцрүүд унших боломжгүй. Шилдэг шүлэг, өгүүллэг шалгаруулах гэж байгаа юм бол энэ л зарчмаар явах ёстой. Тэгж л байж энэ нэр хүнд нь унаад байгаа уралдаан тэмцээнээ нэг удаадаа аварч болох юм. Тэгээд бас  мэргэжлийн зохиолчдын байгууллага ямар наадамд ямар хэлбэрээр, яаж оролцдог байх эсэхээ ч тодорхой болгох хэрэгтэй. Сумын шүлгийн наадамд ч МЗЭ гэсэн нэр хүндийг ашиглах ёсгүй. Санаж бодож яваа юм их байна даа.даа Уран зохиолын үнэлэмжийг өсгөхөөс авахуулаад.

Сүүлийн үед яах вэ?

Төр засгийн хэмжээнд урлаг, утга зохиолынх нь элдэв зөвлөлийн гишүүн гэсэн нэр энэ тэр зүүж явна. Түүнийгээ ашиглаад уран зохиолдоо ганц ч гэсэн гайгүй зүйл бүтээчих санаа байна. Ядаж англи хэлээр Монголын уран зохиолын талаар, зохиолчдын талаар ганц аятайхан сайт алга.

-Бай шагналыг нь хүмүүс их  сонирхдог юм билээ…    

-Цөөн хэдэн мөнгө төгрөг мэдээж авч таарна, шагнал юм чинь. Хэд хэчнээн ч байлаа гэсэн зохиолч хүний хөдөлмөрийн дэргэд бодитой үнэлэмж биш. Би онгирч байгаа юм биш шүү. Энэ л утга зохиолын хэдэн жилд нэг их уралдаан тэмцээний бай шагнал, банз шаахай горьдохооргүй, боломжийн амьдрал босгочихсон зохиолч. Би ямар алт нухаж, авлигал авч, амьтны ардуур хойгуур гүйж олсон биш хэр чадлаараа бичиж, бүтээж, зүтгэж явсан. Явах ч биз.                                                                                            

  -Та яагаад “Болор цом” наадамд оролцдоггүй юм бэ?     

-Тэр миний хийх ажил биш. Хийдгүүд нь хийг. Харин сүүлийн хэдэн жил шүүж байна. Их ч зүйлийг ойлгосон. Тэр л миний хувьд “Болор цом”.                                    

  -Энэ жил “Болор цом”-д яруу найрагч Цэнд-Аюушийг түрүүлүүлсэн нь наадмын нэр хүндийг өсгөх зорилго байсан уу? 

   -Би л хувьдаа тийм зорилго тавиагүй. Авьяастай хүүхэд авдгаа авч байхад элдэв зорилго байлаа гээд байна гээд яах вэ дээ. Чи мэднэ, илүү юм гэдэг илүүгээрээ л дуусдаг. Энэ жилийн хувьд Цэнд-Аюуш илүү байсан. Энэ жил ч биш сүүлийн хэдэн жил илүү байсан. Илүү байсан гэдэг нь шүлгийн хувьд. Даравч дардайна гэдэг юм. Тэр л ёсоор болсон. Саяхан шавьтайгаа хамтарч “Цэннн, Жиннн” гэсэн шүлгийн түүвэр хэвлүүлсэн. Нэр нь бас их сонирхолтой…

 -Амар-Амгалантайгаа хамтарч ийм ном хэвлүүлсэн. Миний хайртай, дотно хүүхдүүдийн нэг. Сайхан ч шүлгүүдтэй. Бид хоёр хэдийгээр өөр өөр үеийн яруу найрагчид боловч анзаарч үзвэл бас амь амьсгал ойр зүйл бас бий. Миний ном “Цэннн” гэдэг нь яруу найрагт бишгүй олон удаа жингэнэсэн гэсэн санаа. Дуудлагын хувьд арай царгисан байгаа биз. Харин Амар-Амгалангийн номны нэрийн хувьд “Жиннн” гэдэг гоё яруу, нэг тийм эхлэл мэт сонсогдож байгаа юм. “Жиннн” гэж цангинаж байна. Тэр бол эхэлж байгаа сонсголонт чимээ гэсэн санаатай юм. Бид хоёр ярьж, бодож байгаад л шийдсэн л дээ. Яруу найргийн ном нэрнээсээ л өөр байх ёстой гэж бид хоёр үзсэн юм.                                    

                            

 -Таны ном энэ жил Өвөрмонголд хэвлэгдсэн байх аа?

-“Цаг хугацааны цас бороо” шүлгийн түүвэр хэвлүүлсэн. Сүүлд Бээжинд бас Хөх хотод дөрвөн ч номоо хэвлүүлсэн шүү. Чамгүй олон найз нөхөдтэй боллоо. Тэдний уран зохиолын хүрээнд, уншигчдын хүрээнд миний орон зай бий. Тэндээс намайг зорьж ирээд шавилж байгаа нь ч олон байна. Сүүлийн хэдэн жил нэлээд хэд очиж, хичээл ном заасан. Одоо цар тахал гээд л жаахан тийм байгаа болохоос уран зохиолын шүүмжийн төрлөөр хэд хэдэн залуу бэлтгэж байгаа.                                                          

 -Зохиол бүтээлээ орчуулж, хилийн чанадад хэвлүүлэх бодол бий юу?

-Хоёр жилийн өмнө байх аа яруу найргийн нэг түүврээ англи хэлээр хэвлүүлсэн. “Амазон” дээр тавигдсан.тавигдсан Франц хэлээр саяхан хэдэн өгүүллэг орчуулагдаж, хэвлэгдсэн. Бүр бүрэн түүврийн хэмжээний өгүүллэг орчуулаад хэвлэлийн газруудад орчуулагч нь илгээсэн гэсэн. Ямар хариу ирэх юм бүү мэд. Хүлээж л байна. Хятад хэлээр бас нэг өгүүллэгийн түүвэр хэвлэгдэх талаар яриа хэлэлцээр хийсэн. Бодол байлгүй л яах вэ.                                         

-Сүүлийн үеийн бүтээлийн тань талаар сонирхвол…

  -Ганц хоёр жүжгийн зохиол л оролдож сууна. Театр киноны онцгой авьяастнуудын тухай хөрөг эсээний номоо ахиулж л байна. Сониноос ийм шив дээ. Харин бусдын сайхан бүтээлүүдийг унших зав нэлээд гарч байна. Овоо хэдэн ном цуглуулсан, тэд нартайгаа л жаахан үерхэнэ дээ. 

Буянзаяагийн туурийн шинэ ном, Минжинсайханы “Араг үүрсэн хавар”, Алтанхуягийн “Амь тавих сарууд” гээд бас бус номонд шүүмж бичих санаатай.             

  -Өөрийгөө зохиолч гэж цоллоод, уран зохиолыг мөнгө олох гол хэрэглүүрээ болгочихсон хүмүүс байх юм. Тодко Самсон гэдэг ч юм уу иймэрхүү зохиолчинцоруудын талаарх таны бодол…                                                                                              

  -Огт уншдаггүй болохоор хэлэх үг алга. Тийм болохоор бодол ч алга даа.      

  -Ярилцсанд баярлалаа.

Танд уран бүтээлийн амжилт хүсье.                                                   

-За, та нарт ч баярлалаа.   

  Ярилцсан Ш.Эрдэнэтөр

кредит срочно на карту без отказа zaymi-bistro.ru экспресс займ онлайн заявка
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
деньги на карту без отказов срочно credit-n.ru взять займ на карту без отказа онлайн

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …