14 хоногт 14 кино, 14 ном унших “Books with Movies” марафон зарлагдлаа

Зуны дулаан өдрүүд ид үргэлжилж, наадмын их амралтын өдрүүдтэй бид тун удахгүй золгох гэж байна. Кино сонирхогч, шимтэн үзэгч уншигчдадаа болон Англи хэлээ сайжруулах хүсэлтэй хүн бүрт зориулсан нэгэн сонирхолтой хөтөлбөрийг талаар ярилцлага бэлтгэлээ.
Mongolian Extensive Reading Association хамтран үүсгэн байгуулагч, Англи хэлний багш Д.Сумьяатай тун удахгүй эхлэх гэж буй “Books with Movies” марафоны талаар болон кино үзэх аргаар Англи хэлээ сайжруулахдаа юуг анхаарах талаар ярилцлаа.

Тэрээр “Books with Movies” марафон бол зуны их амралтын өдрүүдээр хэл сурах аргаа олоод авах маш том боломж гэдгийг тэрээр онцлов.

-Хэл сурах маш олон төрлийн аргуудын нэг бол Англи хэл дээр хадмалтай кино үзэх гэлцдэг. Тэгвэл кино үзэх байдлаар хэлээ сайжруулах эл аргын талаар яриагаа эхэлье.

Нэгдүгээрт, Анхлан кино үзэх хэлээ сайжруулах гэж байгаа хүмүүст Friends үзвэл зүгээр гэсэн яриа байдаг. Тэрэнд итгээд хүмүүс ойлгох гэж их хичээдэг. Гэхдээ миний бодлоор хэрэв киногоор дамжуулж англи хэлээ сайжруулья гэвэл хүүхэлдэйн киноноос эхэлвэл зүгээр гэж хэлнэ. Учир нь хүн болгон багадаа хүүхэлдэйн кино зөндөө үзчихсэн, сайн мэддэг учраас Англи хэл дээр нь үзэхэд илүү дөхөм, тэгээд ийм учиртай юм байна гэх мэтээр сэтгэлд тод үлдсэн хэсгүүдээсээ сурч эхэлдэг. Гол нь хүүхэлдэйн киноны контекст нь богино, хоорондоо богино харилцан яриа үүсгэх байдлаар хийгдсэн байдаг учраас тэндээс их зүйлийг сурах боломжтой байдаг. Хадмалгүй үзсэн ч ойлгохоор байдаг. Тэгэхээр эндээс эхэлвэл их зүгээр.

Хоёрдугаарт, Ном унших. Ном унших гэдэг нь тухайн үзэх дуртай кино, хүүхэлдэйн киноныхоо зохиолыг уншаад дараа нь киног нь үзэх. Киногоо Netflix, Prime- аас үзэж болох бол ном зохиолоо xreading.com цахим номын сангаас үзэж болно. Одоогоор номын санд анхан шатнаас ахисан шат хүртэлх 14 түвшний 70 гаруй кинотой зохиолыг уншиж болно. Бид “Books with Movies” марафонд зориулж 40 гаруй номыг кинотой нь ялгасан байгаа.

Гуравдугаарт, Үргэлж өөрийгөө “Level up” хийж явах. Миний яриандаа дурдсан Xreading.com цахим номын сан бол таны хэлээ сайжруулахад туслах гүүр, зам гэж ойлгож болно. Энд анхан шатнаас эхлээд ахисан шатны 1500 гаруй ном уншихаар болон аудиогоор байгаа. Уншихдаа номын сангаа эрхээ аваад зүгээр нэг унших биш,хамгийн багадаа 6 сар үнэнчээр унших, ингэхдээ хэрэв та түүх сонирхдог бол түүх, аймшгийн зохиол сонирхдог бол horror гэдэг ч юм уу өөрийн сонирхдог жанраар номоо унших хэрэгтэй. Түвшин ( Level ) болгоныг дуустал уншдаг хүмүүс байдаг. Тэгвэл түвшин болгоноор гэхээс илүүтэйгээр сонирхолтойгоо уяж жанраар уншвал илүү үр дүнтэй байдгыг бол өнгөрсөн жилүүдийн туршлагаас олж харж байна. Үүнийг хэрэгжүүлээд үзээрэй гэж хэлье. Яг энэ аргачлалаар явсан тохиолдолд нэг л мэдэхэд найзтайгаа ярихдаа Англиар үг оруулж ярьдаг болчихдог. Үүнийг нэг талаар бүүм хийх нөгөө талаар Англи хэл сурч байгаа хүмүүсийн сэргэн мандалтын үе ч гэж нэрлэдэг. Энэ нь товчхондоо бол Англи хэлийг онцгой сурсан үе гэж хэлж болно. Яг ийм үе хүний амьдрал нэг, хоёр л удаа тохиолддог. Тухайлбал, Англи хэлний IELTS, TOEFL-ын  шалгалтад бэлтгэх үе, эсвэл хүлээснээсээ салдаг үе буюу юу хүссэнээ ойлгодог болсон үе буюу өөрөө зүгээр л сурч эхэлдэг үе. Тэгэхээр зуны амралтаараа дуртайгаа киногоо үзэж enjoy хийхийг хүсвэл цахим номын сангаас номоо сонгоод уншаад эхлээрэй гэе. Ер нь нийтлэг бестселлер кинонуудын зохиолууд бүгд энгийн Англи хэлээр бичигдсэн байдаг. Голдуу харилцан яриа байдлаар байдаг нь өөөрөө анхлан суралцаж буй хүмүүст унших боломжийг олгодог.

Миний сэргэн мандалтын үе 2010 он л гэж хардаг. Тэр үед номоо уншчихаад киног нь ганцаараа ч хамаагүй очиж үзээд, дахин дахин уншиж байжээ. 

-Ер нь ном зохиолыг уншчихаад дараа нь киног үзэхийн давуу тал нь юу байдаг вэ?

Хүний төсөөлөл маш хүчтэй зүйл байдаг. Харахад баахан текст уншиж байгаа мэт боловч хүний тархи тэдгээрээр дүрслэлийг буулгачихсан байдаг. Ингээд ойлгож эхэлсэн үед тэдгээр дүрүүдээ хоорондоо ярьж байна гэж төсөөлж уншдаг. Тийм болохоор 6-аас дээш сар эрчимтэй ном зохиол Англи хэл дээр уншсан тохиолдолд аль хэлзүйн, ярианы бүтэц тархинд сууцан байдаг. Энэ үед хэл орох буюу хүний Англиар ярьж эхэлдэг. Зарим тохиолдолд нэг мэдэхэд бид “I have to go” гээд яриад эхэлдэг шүү дээ.

Миний хувьд анх “Марсын хүн” гээд номыг хоёрхон шөнийн дотор Англи хэл дээр уншиж дуусгасаныхаа дараа киног нь гарах сургаар зорин байж ганцаараа очиж үзэж байсан юм. Ер нь аливаа номыг уншаад дотроо төсөөлсөн, хүлээлт догдлоороо киног нь үзэх нь хүнд маш сайхан мэдрэмж, таашаалыг өгч чаддаг. Англиар хадмалаа уншингаа зэрэг киногоо ойлгож үзэх гэдэг нэлээдгүй хурд авъяас шаарддагыг хүн бүр мэдэх байх.

Марсын хүн номыг уншсаны дараа хамт жуулчинд явж байсан танил маань “Салхиар туугдагсад” романыг бэлэглэж байсан юм. Тухайн үед хэлний түвшин маань хүрэхгүй байсан учраас яг жилийн дараа тэр романаа уншиж эхлүүлж байсан. Ингээд номоо уншсанаас жилийн дараа номоо кинотойг нь олж мэдээд үзэхэд бага байхад үндэсний ТВ – ээр гардаг байсан кино байсан. Яг тухайн мөчид бага насны маань дурсамж сэдэрсэн л дээ. Ингээд номондоо бүүр дурлаж “Салхиар туугдагсад” романыг хэд хэдэн удаа уншиж байлаа. Тэр үед би өөрийгөө номноосоо өсөж том болсон гэж боддог. Учир нь би тухайн номыг уншиж, киног нь үзсэнийхээ дараа тухайн үеийн Франц улсын сэргэн мандалтын түүх, аж амьдрал, соёл гээд маш олон зүйлийг мэдэж авсан байдаг юм. Тэр романаас ер нь их олон зүйлийг эхлэх эхлэл минь тавигдсан гэж боддог. Товчхондоо ном бол бидэнд шинэ ертөнцтэй танилцах, цаашлаад сэтгэлгээний асар их өөрчлөлтийг авчирахад гүүр болж өгдөг гэдгийг маш сайн ойлгосон. Нэг онцлох зүйл нь номыг нь уншчихаар нэг л мэдэхэд хадмалгүйгээр ойлгодог болчихдог. Тухайн зохиолоо уншсан болохоор хадмалыг нь унших гэж биш,  драматик хэсгийг нь харж, мэдрэх гэж үздэг болчихдог. Энэ нь өөрөө бас нэг давуу тал.

Өдөр болгон үг цээжлэх, эсвэл өдөр болгон дүрмээ нухаад байх нь хэлээ сайжруулах тийм ч сайн арга бол биш гэж боддог. Магадгүй богино хугацаанд үгээр шалгалт өгөх гэж байгаа хүнд бол илүү тохиромжтой. Харин номоо уншаад киног нь үзэхэд түүнийгээ хэл сурах хичээл гэж харахгүй, зүгээр л дуртай зүйлээ хийх л гэж харна. Тийм ч учраас гарах үр дүн ч нэлээдгүй өөр байдаг.

-Тун удахгүй эхлэх гэж буй “Books with Movies”гэх уншлагын марафоны талаар мэдээлэл өгөөч, нэрнээс нь сонсоход их сонирхолтой хосолсон арга барилтай зохион байгуулагдахаар харагдаж байна.

Англи хэл дээр ном унших уншлагын марафоныг бол уншигчид маань маш сайн мэддэг болсон. Өмнөх марафонууд маань багаар эсвэл ганцаараа ном уншиж, үгийн тоо болон бусад нэмэлт үзүүлэлтүүдээр бариандаа орох байдлаар явагддаг байсан. Энэ удаад бид уншигчдадаа сонирхолтой байлгах үүднээс хэд хэдэн онцлогтойгоор зохион байгуулах гэж байна.

Нэгдүгээрт, Оролцогч Англи хэл дээр ном уншиж тухайн зохиолоор бүтээгдсэн киног үзэнгээ Англи хэлний сонсож ойлгох чадвараа сонирхолтой аргаар хөгжүүлнэ.

Хоёрдугаарт, Бүртгэлийн хураамжгүй. Оролцогч зөвхөн xreading цахим номын сангийн эрх байхад л хангалттай. Гэхдээ эрх нь 7 сарын 23-с өмнө дуусчихвий гэдгээ шалгаж хараарай гэж захья.

Гуравдугаарт, Ганцаараа оролцоно. Ингэхдээ удирдамжид тусгасаны дагуу өдөрт нэг ном, нэг кино үзнэ. 14 хоног гэж үзвэл өөрийн түвшинд тохирсон 14 ном 14 киног уншина. Нэг ном уншихад л бид түүнээс ямар их зүйлийг олж харж сурдаг билээ дээ. 14 ном, 14 киног гэдэг бол маш гайхалтай үр дүнг авчирна гэж бодож байгаа.

Дөрөвдүгээрт, Богино хугацаанд олон үг унших гэж хичээх шаардлагагүй.

Тавдугаарт. Болзолоо хангасан 30 оролцогчид Лингорсийн зүгээс Англи хэл дээрх номууд бэлдсэн. Үүнд бидний сайн мэдэх Forest Gump киноны зохиол буюу ном ч багтсан байгаа гэдгийг онцлоё.

Хэрэв та анхан шатны түвшинтэй хүүхэд бол Cinderella хүүхэлдэйн кино, анхан шатны түвшинтэй насан хүрэгч бол Hercules гэх мэт киног үзэж болно. Хэрэв ахисан шат гайхалтай хайрын түүхийн тухай өгүүлдэг The Great Gatsby-г киног нь үзчихээд зохиолыг нь уншиж болно. Марафоныг зохион байгуулагч Лингорсын зүгээс номыг өргөн сонголттой байлгах тал дээр нь анхаарч ажиллаж байгаа.

Явцыг номоо уншаад киногоо үзсэнг яаж баримтуулах вэ?

-Зохион байгуулагчдын зүгээс унших ном болон киноны жагсаалтыг оролцогчдын түвшин түвшингээр ангилж өгсөн байгаа. Тухайн оролцогч номоо сонгоод Extensive readers in Mongolia группээс тухайн киногоо шалгаж үзээд уншиж эхэлнэ. Мэдээж ном түвшин болгоноос хамаараад өөр өөр үгийн тоотой. Гэхдээ энэ удаад үгийн тоо хамаарахгүй учраас номоо уншаад киногоо үзчихээд 7 хоногт нэг удаа буюу тухайн долоо хоногт суралцсан шинэ үг хэллэг, хэлц үгээ  Extensive readers in Mongolia группд пост оруулж, бусад гишүүдтэй хуваалцана. Постоо оруулахдаа бүтээлч байдлаар хандсан эсэхийг харах учраас оролцогчид маань тухайн киноныхоо таалагдсан хэсэгт өөрөө дуу оруулж болно. Эсвэл сэтгэгдлээ бичлэгээр, эссэгээр гэх мэтчилэн олон аргаар үзүүлж болно. Энэ талаар бид марафон эхлээс өмнө мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулах бөгөөд тэр үеэр сонирхолтой аргуудаас хуваалцана гэж төлөвлөж байгаа. Зарим кинонууд нь neftlix дээр байгаа учраас оролцогчид маань киногоо үзэхдээ хадмалгүй гэж сонгож үзвэл өөрт нь илүү давуу талтай байгаа.

Оролцогчид заавал neftlix эрхтэй байх ёстой гэсэн үг үү, neftlix дээр үзэх кинонуудыг жагсаалтыг тусдаа гаргаж өгөх үү?

-Заавал neftlix эрхтэй байх шаардлага тусдаа байхгүй. Гэхдээ эрхтэй хүмүүс маань хоорондоо шэйрлэх байдлаар тохиролцож ашиглаж болно. Хэрхэн эрх нээх үү, эрхээ хэрхэн шэйрлэж болдог уу гэх талаар бид марафоны мэдээлэл өгөх уулзалтаар бас мэдээллүүдийг өгөхөөр төлөвлөж байна. Neftlix дээр үзэх кинонуудыг жагсаалтыг бол гаргасан.

Номоо уншаад киногоо үзээд quiz-даа хариулна гэхээр хэлний түвшин нь өндөр байх ёстой юу. Анхан шатны буюу нэгдүгээр түвшинтэй хүмүүсд зориулсан ном болон киног бэлдсэн байгаа юу.?

Нэгдүгээр түвшин буюу анхан шатнаас эхлээд ахисан шатны Англи хэлний түвшинтэй хүн бүр оролцох боломжтой. Мөн дээр дурдсанчлан киноны жагсаалтаа гаргахдаа хүүхэд болон насан хүрэгчид гэж ангилж гаргасан. Номнуудыг дотор түвшин түвшингээр ялгаж өгсөн учраас илүү сонголттой бас сонирхолтой байх болов уу.  Нэг анхаарах зүйл нь номоо уншихаад киногоо үзэхдээ хадмалгүйгээр үзэх ёстой байгаа гэдгийг өмнө нь хэлсэн. Энэ нь өөрөө уншигчдыг ямар нэг зүйлд баригдахгүйгээр үзэж сургах зорилготой. Та заавал бүх үгийг нь мэддэг байх, эсвэл бүгдийг зуун хувь ойлгох шаардлагагүй. Өөрийнхөө номноос уншиж, сонссоноо бататгаж байна гэж бодоод үзвэл илүү үр дүнтэй байна. Нэмж хэлэхэд байнгын уншаад байхад нэг л мэдэхэд хадмалгүйгээр ойлгодог болчихдог чадвар суудаг учраас тэр тал дээр өөртэй итгэлтэй байгаарай гэж захимаар байна.

Номоо мэдээж xreading.com-оос унших юм байх. Ер нь цахим номын сангаас номоо уншихдаа юуг анхаарах вэ? 

Нэгдүгээрт, Номоо уншиж эхлэхээсээ өмнө номынхоо арын Glossary буюу үгийн сантай танилцах хэрэгтэй. Номоо ямар нэг зогсолтгүйгээр уншихыг хүсвэл шинэ үгнүүдээ орчуулаад хажуудаа тавьчихвал зүгээр гэсэн үг юм. 

Хоёрдугаарт, Өглөө үүрээр сэргэг байх үедээ номоо уншчихаад орой амрахаасаа өмнө тайван суухдаа киног нь үзвэл илүү enjoy буюу баясаж үзнэ. Мэдээж мэдэхгүй үг гарна гэхдээ үг бүрийг нь ойлгож үзнэ гэж байхгүй учраас зүгээр л шууд үзэх хэрэгтэй. Номыг уншчихсан учраас ерөнхийдөө ойлгоно. Анхандаа хадмалтай үзмээр санагдах ч яваандаа үүнээс татгалзаж эхэлдэг.

Гуравдугаарт, Төлөвлөгөө гаргаж унших. Хүн бүр завгүй амьдралын дунд яваа ч өөрийнхөө төлөө цаг гаргах зүйлээ тодорхойлох шаардлагатай. Ерөнхийдөө за би нэг марафонд бүртгүүлсэн байгаа. Өнөөдөр амжсангүй эсвэл за орой болчихлоо дараа больё гэх мэтээр өөрийгөө хуурч зорилгоосоо няцах алхамыг бүү хийгээрэй гэдгийг захья. Нэмж хэлэхэд номоо уншихаад сонсголоо мартаж болохгүй. Номоо өглөө нь уншчихаад ажилдаа явахдаа өглөө алхахдаа, эсвэл автобусанд суухдаа давхар сонсоод явах хэрэгтэй. Сонсож бас төсөөлөл авдаг шүү дээ. Учир нь дүрүүдийг дууг эрэгтэй, эмэгтэйгээр ялгаж оруулсан байдаг.  Үг бүрийг ойлгоно гэсэн хүлээлтгүйгээр үзэх нь үзэх гэж байгаа киног тань улам сонирхолтой болгоход нөлөөтэй байгаа.

Уншигч та кино үзэх дуртай юу? Хэрэв дуртай бол номыг нь уншаад кино үзэх марафондоо амжиж бүртгүүлээрэй. “Books with Movies” марафоны талаар бүртгэл 7 сарын 08-ыг хүртэл явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн Lingors албан ёсны фэсбүүк хуудас мөн Extensive readers in Mongolia фэйсбүүк группээс аваарай.

Утсаар мэдээлэл авахыг хүсвэл 750590259900-9025 дугаараар холбогдоорой.

кредит на карту под 0 zaymi-bistro.ru займ на яндекс деньги онлайн срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ на карту мгновенно без отказа credit-n.ru займ на кредитную карту мгновенно

Санал болгох мэдээ

Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх 112-р сургуулийн барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр боллоо

2023 оны 12 дугаар сард Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс Монголын …