Ч.Болортуяа: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-н хүртэл сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.30/боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу “Улаан” түвшинд байгаа. Мөн олон улсад коронавирусийн мутацид орсон хувилбар түгээмэл тархаж буйтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан.

Нийслэл хот одоогоор “Улбар шар” түвшинд байгаа. Мөн олон улсад мутацид орсон хувилбар тархаж байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгаж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Кебир аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар боллоо” гэж мэдэгдлээ.

быстрый кредит без проверок zaymi-bistro.ru кредит под 0 на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
срочно нужны деньги на карту сегодня credit-n.ru моментальный займ на киви кошелек онлайн

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …