Бат бөх, эрүүл харилцаатай хосуудын баримталдаг зарчмууд

Гэр бүл гэдэг нь хоёр ба түүнээс дээш хүмүүсийн нийгмийн холбоо бөгөөд хосуудын хайр сэтгэлийн харилцаан дээр үндэслэн, эцэг эх, үр хүүхдийг багтааж, гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ. 

Гэр бүл нь нийгэмд үр удмаа үлдээх, гэр бүлийн гишүүд бие биеийнхээ төлөө анхаарал халамж тавих, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэсэн үндсэн 3 үүргийг хүлээдэг байна. 

“Гэр бүл” гэдэг ойлголтод эцэг эх, үр хүүхдийг багтаан ойлгодог байсан бол сүүлийн жилүүдэд тус хэвшмэл ойлголт өөрчлөгдөж, ганц бие эцэг эх, ижил хүйстэн, холимог гэр бүл болон хоёр эцэг эх, тэдний хүүхдүүд зэрэг илүү өргөн цар хүрээг хамрах болсон. 

Эрүүл харилцаатай гэр бүл үргэлж аз жаргалтай байдаг 

Танд л гэж хэлэхэд аз жаргалтай гэр бүлийг цогцлооход нууц гэж огтхон ч үгүй. Харин  таны мэддэг юм шиг атлаа өдөр тутмын амьдралдаа тэр бүр хэрэгжүүлдэггүй дараах зарчмуудыг тэд амьдралынхаа хором мөч бүрд хэрэгжүүлдэг байна. 

1.       Биесээ хайрла 

Аз жаргалтай гэр бүлийн үндэс нь бие биеэ үргэлж хүндэлж,  урам зориг хайрлаж, хоорондоо эвсэг харилцахаас эхэлдэг. 

“Гэр бүлийн харилцаа аз жаргалыг тодорхойлдог” гэж найман хүүхдийн эцэг, алдартай номын зохиогч Рабби Шмулэй Ботеач хэлсэн байдаг. Эцэг эхчүүд ажлаасаа ирэх үед хүүхдүүд нь тэднийг хараад хөл нь газар хүрэхгүй хөөрч, баярладаг шүү дээ. Холоос хүүхдүүд нь гэртээ ирэхэд эцэг эх нь мөн л догдлол дүүрэн угтаж тухайн гэр баяр хөөрөөр бялхдаг. Хосууд нэгнээ ирэхэд мөн халуун дулаанаар угтдаг. Энэ бол гэр бүлийн гишүүдийн нэгнээ гэсэн анхаарал халамж, хайрыг илрэлх юм. 

2.       Сэтгэлээ нээ 

Хүүхдүүд сургууль цэцэрлэгээсээ ирээд тухайн өдөр тохиолдсон зүйлсээ гэр бүлийнхээ гишүүдтэйгээ догдлон хуваалцдаг. 

Тухайн өдөр тохиолдсон таагүй үйл явдлыг бодон гэртээ уур уцаартай эсвэл дуу муутайхан орж ирэх таныг хараад тэд баярлах болов уу? Нам гүм, уйтгартай орчин гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эвдэж, хоосон хөндий болгодогийг санаарай. Ууртай эсвэл сэтгэл тавгүй байдал тань хүүхдэд ихэвчлэн надаас болоод аав ээж ууртай байна гэсэн мэдрэмж, бодлыг төрүүлж байдаг. Тиймээс таныг өдөржин хүлээсэн тэдний урмыг хугалмааргүй байгаа биз дээ? 

Таатай ч, таагүй ч тухайн өдөрт болсон үйл явдлаа хайртай хүмүүстэйгээ хуваалцаж сэтгэлээ онгойлгох, санал бодлоо солилцож байх нь  гэр бүлийн гишүүдийн харилцаанд эерэг уур амьсгалыг бүрдүүлж байдаг. Хэрэв та тухайн үед ярилцахад бэлэн биш байгаа бол гаднаас орж ирэхдээ асуудлаа хаалганы цаана үлдээж, тохиромжтой нөхцөл бүрдсэн үед хостойгоо зөвлөлдөөрэй. 

3.       Гэр бүлээ ямагт нэгдүгээрт тавь 

Гэрлэгчдийн хувьд хосын харилцаанаас илүүтэй хүүхдүүд нь амьдралын утга учир болж, бүхий л хайр халамжаа тэдэнд зориулж хосын халуун дотно харилцааг бүр умартсан байх нь бий. 

Хүүхэд том болж төрж өссөн үүрээ орхихын цаг та хоёр л гэртээ үлдэнэ. Тэр үед гэр орон хоосон, хөндий санагдаж таагүй мэдрэмж авах уу, эсвэл урьдын адил гэр бүл тань халуун дулаан уур амьсгал, инээд хөөрөөр дүүрэн хэвээр байх эсэх нь хосуудаас  шалтгаална. 

Тиймээс хүүхдэдээ анхаарал тавьдаг шиг хосын харилцааг халуун, дулаан байлгахад анхаарах хэрэгтэй. Ингэж чадвал он цаг улирсан ч хосууд нэг нэгэндээ тавих анхаарал халамж, хайрлах сэтгэлээ анхныхаар нь хадгалдаг. 

4.       Аз жаргалтай хором, мөч бүрийг гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг хичээ 

Тэд орой өөр хүмүүстэй гадуур хооллох бус халуун ам бүлээрээ ширээ тойроод оройн зоогоо барих гэж гэр рүүгээ яардаг. Амралтын өдрийг ажиллаж, зугаацаж бус гэр бүлдээ бүрэн дүүрэн зориулахыг илүүд үздэг. 

Танд маш энгийн зүйл мэт санагдавч харилцаагаа эрүүл, эерэг байлгахыг тулд долоо хоногт дор хаяж 3-5 удаа гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллож байхыг зөвлөж байна. Энэ бол гэр бүлийн харилцаандаа ахиц, дэвшил авчрах, харилцаагаа илүү бат бөх болгох сайхан боломж юм. Тэр тусмаа оройн хоолоо бэлдэхэд гэр бүлийн гишүүн бүр гар бие оролцох нь таатай харилцааны үндэс болдог. 

5.       Хамтдаа хөгжилд 

Орой бүр эсвэл амралтын өдөр бүр гэр бүлээрээ тогтмол хийдэг дадалтай болж үүнийгээ үр хүүхдүүддээ өвлүүлээрэй. Тухайлбал, эрүүл харилцаатай гэр бүлийн гишүүд хүүхдүүддээ үлгэр орой уншиж өгдөг, гэхдээ үүнийгээ илүү сонирхолтой болгохын тулд хамтдаа үлгэр зохион ярилцах нь ч бий. 

Үргэлжлэлийг  эндээс уншина уу

кредит срочно на карту без отказа zaymi-bistro.ru экспресс займ онлайн заявка
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.