Л.Энх-Амгалан:Энэ жил ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 40420 шалгуулагчдад бүгдэд нь боломж олгоно

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх долдугаар сард зохиогдох Элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах, халдвар авсан хүүхдүүдийг шалгалтад хамруулах эсэх асуудлаар “Аса” станц нэвтрүүлэгт оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан“ Энэ жил улсын хэмжээнд 40420 хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.

Сүүлийн хоёр хоногт Боловсролын үнэлгээний төвийн зарим нэг албан тушаалтны хариуцлагагүй, ойлгомжгүй мэдэгдэл хийснээс болж олон нийтийг бухимдуулж байна. Улсын хэмжээнд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн хүүхдүүдээс өнөөдрийн байдлаар 2000 орчим нь коронавирусийн сэжигтэй тохиолдол болж, 1500 орчим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ хүүхдүүд шалгалтад орж чадахгүй, ЭЕШ-ыг дахин нэг жил хүлээхээс өөр аргагүй гэсэн утгатай мэдээллийг өгсөн Боловсролын үнэлгээний төвийн албан тушаалтанд хариуцлага тооцно. Сайдын хувьд хариуцлагатай хэлэхэд энэ жил ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 40420 шалгуулагчдад бүгдэд нь боломж олгоно. Нэг ч хүүхдийг хаалганы гадна үлдээхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье.

Улсын хэмжээнд ЭЕШ авах 48 төв тус бүр дээр гурван төрлийн анги бэлтгэж байна. Нэг нь өглөө шалгалтад ирэхэд биеийн халуун нь хэвийн, халдварын шинж тэмдэггүй хүүхдүүдийг оруулж шалгалт авах танхим. Хоёр дахь нь сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг оруулах танхим юм. Гурав дахь нь коронавирусийн сэжигтэй тохиолдлоор эмнэлэг болон гэртээ тусгаарлагдаж байгаа хүүхдийг авч ирээд, нэг танхимд оруулж шалгалт авах танхим бэлдэж байна.

Өөр бас нэг хувилбар бэлдэж байна. Энэ нь коронавирусийн халдвар авч гэртээ болон эмнэлэгт эмчлэгдэж байгаа хүүхдүүдэд iPad-аар тусгай программаар шалгалт өгүүлэхээр туршиж байна. Энэ туршилт амжилттай байвал үүнийг хэрэгжүүлнэ. Улс орон даяар нэг зэрэг явагддаг шалгалтаас нэг ч хүүхдийг шалгалтаас гадуур үлдээхгүй.

Хэрвээ халдварын нөхцөл байдал улам хүндэрч, нийт шалгуулагчдаас 4000-6000 нь халдвар авч, УОК-оос улс орон даяар хөл хорио тогтоовол ЭЕШ-ыг хүссэн хүсээгүй хойшлуулахаас өөр арга байхгүй.

Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрхэд хэн ч халдах ёсгүй. Хүүхдийн боломжийг хулгайлж болохгүй. Халдвар авсан гэх шалтгаанаар нэг ч хүүхдийг ЭЕШ-аас гадуур үлдээхгүй”гэж мэдэгдлээ.

займ на киви кошелек без отказа zaymi-bistro.ru займы онлайн на карту без проверок срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ онлайн заявка credit-n.ru взять займ на банковскую карту

Санал болгох мэдээ

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

Засгийн газрын хуралдаанаар “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн …