Б.Ундрам:Ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа сурагчдыг ЭЕШ-д хамрагдах нөхцөлийг бүрдүүлж ажиллах шаардлагатай байна

УИХ-ын гишүүн Ч.Ундрам өнөөдөр /2021.06.18/ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдын эрхийг хамгаалах талаар шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад “Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн сурагчдаас ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа олон хүүхэд байна. Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа сурагчдаас элсэлтийн ерөнхий шалгалт авахгүй, нэг жилийн дараа өгөх боломжтой гэсэн мэдээллийг хүргэж байна. Цар тахлын улмаас улс орон хэцүү байдалд байгаа хэдий ч хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль болон бусад хуулиудыг зөрчиж байна. Хүүхдийн эрхийг хамгаалж, боловсролыг тэгш хүртээмжтэй олгох төрийн үүрэг юм.

Иймд Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын онцгой комисс болон холбогдох газрууд энэ асуудлыг нэн яаралтай анхааралдаа авч ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бүрэн хамрагдах нөхцөлийг бүрдүүлж ажиллах шаардлагатай байна.”гэжээ.

вивус займы zaymi-bistro.ru займ на карту без отказа без проверки
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.