С.Энхболд: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд шагнал гардуулсны улмаас тохиолдлын тоо нэмэгдлээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2021.06.18/ “Аса” станц шууд нэвтрүүлгийн үеэр халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд“Халдварт өвчний тархалт хүний хөдөлгөөнтэй шууд хамааралтай байдаг. Тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн орон нутгийн замыг нээсэн, хорио цээрийн дэглэм суларсан, шагнал урамшууллын арга хэмжээнүүд зохиогдсон гээд маш олон хүчин зүйлс халдвар ихсэхэд нөлөөлж байгаа. Түүнчлэн вирус мутацилагдсан байж болохыг үгүйсгэхгүй, судалгааны шатанд явж байна.

Зургаадугаар сарын 15-наас хойш халдварын тохиолдлын тоо буурах судалгаа байсан. Гэсэн ч үүнд механик хүчин зүйлс нөлөөллөө. Халдварт өвчин хөдөлгөөнтэй шууд холбоотой. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд шагнал гардуулсны улмаас Сүхбаатарын талбайд ямар их хүний бөөгнөрөл үүсэв. Энэ бол нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг. Үүнтэй холбоотой тохиолдлын тоо нэмэгдлээ.

Орон нутгуудад халдвар эрс нэмэгдэж байна. Тавдугаар сарын 22-ноос өмнө орон нутагт халдвар өдөрт 40-50 тохиолдол бүртгэгддэг байсан. Гэвч өнөөдрийн байдлаар орон нутгийн өдөрт илрэх тохиолдол 700-аас буурахгүй болсон нь шууд хөл хөдөлгөөнтэй холбоотой.

Халдвар ихсэж байгаатай холбогдуулж хөдөө орон нутаг руу эм эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцийг явуулж, зөвлөмж зөвлөгөөг өдөр бүр өгч байна. УОК-оос аймаг, сумдын Засаг дарга нарт халдварын нөхцөл байдалд уялдуулж хариу арга хэмжээ авах эрхийг өгсөн. Өнөөдрийн байдлаар хэд хэдэн аймаг, сумд хөдөлгөөний хязгаарлалт тогтоож ажиллаж байна. Халдварын тархалтын хумих хамгийн том арга хэмжээ бол хөдөлгөөний хязгаарлалт учир түүнд тохирсон арга хэмжээг үе шаттай авах учиртай. ” гэлээ.

онлайн займ на карту маэстро zaymi-bistro.ru займ онлайн на киви кошелек срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
мгновенный кредит на карту онлайн credit-n.ru беспроцентный займ онлайн на карту

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …