С.Энхболд: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд шагнал гардуулсны улмаас тохиолдлын тоо нэмэгдлээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2021.06.18/ “Аса” станц шууд нэвтрүүлгийн үеэр халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд“Халдварт өвчний тархалт хүний хөдөлгөөнтэй шууд хамааралтай байдаг. Тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн орон нутгийн замыг нээсэн, хорио цээрийн дэглэм суларсан, шагнал урамшууллын арга хэмжээнүүд зохиогдсон гээд маш олон хүчин зүйлс халдвар ихсэхэд нөлөөлж байгаа. Түүнчлэн вирус мутацилагдсан байж болохыг үгүйсгэхгүй, судалгааны шатанд явж байна.

Зургаадугаар сарын 15-наас хойш халдварын тохиолдлын тоо буурах судалгаа байсан. Гэсэн ч үүнд механик хүчин зүйлс нөлөөллөө. Халдварт өвчин хөдөлгөөнтэй шууд холбоотой. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд шагнал гардуулсны улмаас Сүхбаатарын талбайд ямар их хүний бөөгнөрөл үүсэв. Энэ бол нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг. Үүнтэй холбоотой тохиолдлын тоо нэмэгдлээ.

Орон нутгуудад халдвар эрс нэмэгдэж байна. Тавдугаар сарын 22-ноос өмнө орон нутагт халдвар өдөрт 40-50 тохиолдол бүртгэгддэг байсан. Гэвч өнөөдрийн байдлаар орон нутгийн өдөрт илрэх тохиолдол 700-аас буурахгүй болсон нь шууд хөл хөдөлгөөнтэй холбоотой.

Халдвар ихсэж байгаатай холбогдуулж хөдөө орон нутаг руу эм эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцийг явуулж, зөвлөмж зөвлөгөөг өдөр бүр өгч байна. УОК-оос аймаг, сумдын Засаг дарга нарт халдварын нөхцөл байдалд уялдуулж хариу арга хэмжээ авах эрхийг өгсөн. Өнөөдрийн байдлаар хэд хэдэн аймаг, сумд хөдөлгөөний хязгаарлалт тогтоож ажиллаж байна. Халдварын тархалтын хумих хамгийн том арга хэмжээ бол хөдөлгөөний хязгаарлалт учир түүнд тохирсон арга хэмжээг үе шаттай авах учиртай. ” гэлээ.

онлайн займ на карту маэстро zaymi-bistro.ru займ онлайн на киви кошелек срочно
Холбоотой мэдээлэл
8 Comments
  1. Ард says

    Төв талбайд зохион байгууллалтайгаар хүний бөөгнөрөл үүсгэн шагнал тараасан Жонхуутай ямар хариуцлага тооцох вэ.

  2. Anonymous says

    said bas bodoltoi duugarah heregtei uur olon zuil bna shu de

    1. Anonymous says

      Өвчин тархахад хүртэл улстөржинө. Хүрэлсүх бүх аймгуудаар яваад попроод л иргэдтэй гар бариад явсан. Иргэд ч далай ламаас адис авах гэж байгаагаас илүү дайрч байсан. Энэ байдал л өвчин их тархахад гол нөлөө үзүүлсэн. Үнэн биз дээ Энхболд оо. Чи Хүүкийг хамгаалсан хамгаалуулаагүй няслуулах гэж байж

  3. Anonymous says

    Манайхны зан гэж.Бууж байгаа бхоор нь одон медаль тараасан Баттулга руу дайрч бно.Гарч ирж байгаа бхоор нь сонгууль гэж хүн цуглуулсан Хүрэлсүхийн талаар гав ч байхгүй. Жаахан ичих совесттой байл даа залуу хүн байж.

    1. Зочин says

      Тэгэлгүй яах юм бэ…хэдэн өдөр дараалан одон мядаль тарааж олноор нь талбайд цуглуулж тэд нь цэцэг тарааж гар брьж үнсэлдэж тэврэлдэж долоож үнгэлдэж шахцалдаж байхаар короно тарж л тараа…

  4. Anonymous says

    баттулгаас жинхэнээсээ болох юмаа.

  5. Anonymous says

    Eruul mendiin said gunshintai pyaldaga bandia Hurelsuh heden aimgaar zolbintoj yavj ene ovchniig ulaand oroh hurtel ni seveed hayachihlaa.uneniig helj chadahgui aimhai golog bnshtei chi!!!

  6. Anonymous says

    Songuulias bolloo doo irgrdee eruul mendiig ni hamgaalj naadam hiihgui baih

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.