Л.Баттөр:Вакцинд хамрагдах насны бүх хүмүүс вакциндаа бүрэн хамрагдаж байж сүргийн дархлаа тогтоно

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өчигдрийн /2021.06.17/ 11:00 цагийн ээлжит хэвлэлийн бага хуралд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр оролцож “Ковид-19”халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Л.БаттөрХалдварын хэмжээ сүүлийн өдрүүдэд нэлээд өсөж байна.25-44 насныхан хамгийн их өвдөж байгаа хандлага ажиглагдаж байна. Мөн бага насны хүүхдүүд анхаарал татаж байгаа. Халдвар авсан дөрвөн хүний нэг нь хүүхэд байна.Вакцинд хамрагдаж чадахгүй байгаа 0-17 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд маш их халдвар авч, хүндрэх тохиолдлууд цөөнгүй гарч байгаа. Харин ахмад настнуудын хувьд халдвар авах нь харьцангуй бага байна.

Халдвар буурахгүй байгаа асуудалд иргэд шууд вакцинтай холбож ярьж байна. Гэтэл халдварын тархалтад нөлөөлж байгаа маш олон хүчин зүйлс байгаа. Сүүлийн үед олон нийтийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Бид хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа ч гэсэн бэлэн байдлын зэрэглэлд нийцсэн үйл ажиллагаа иргэд зохион байгуулахгүй байна. Нөгөө талаар энэ нь зөвхөн иргэдээс хамаарахгүй мэргэжлийн байгууллагууд ажлаа дутуу гүйцэтгэж байгаатай холбоотой байх.

Вакцинуудын үр нөлөө нь харилцан адилгүй хувьтай гэдгийг бид мэдэж байгаа. Энгийн үгээр ойлгуулбал, үр дүн нь 80 хувьтай, 95 хувьтай вакцин хийлээ гэхэд бүх хүнд 100 хувь дархлаа тогтохгүй нь мэдээж. Гэхдээ 80 хувь гэдэг бол дэлхий дахинд судалж гаргасан үр нөлөө. Вакцины үр дүнд огт эргэлзэх хэрэггүй. Харин ч вакцин хийлгэхгүй байснаараа өвчилж, хүндрэх аюултай.

Вакцинд хамрагдах насны бүх хүмүүс вакциндаа бүрэн хамрагдаж байж сүргийн дархлаа тогтоно.

Сүргийн дархлаа тогтоохын тулд яалтчгүй 0-17 насны хүүхдүүдийн вакцины асуудлыг сайн судалж хийх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Pfizer вакцинаар жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулж эхэлсэн.

Одоогоор Pfizer вакцины үйлдвэрлэгчээс 12-15 насны хүүхдэд хийх зөвшөөрөл ирсэн байна. Хэдийгээр АНУ болон бусад улсад хүүхдүүдийг вакцинжуулах ажил эхэлсэн байгаа ч үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг бид заавал авах ёстой. Үүний дагуу удахгүй 12-15 насны хүүхдүүдийг ч Pfizer вакцинд хамруулах боломжтой. Ингэж байж намар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдэх боломж бүрдэнэ. Гэхдээ аль ч вакцин 100 хувийн үр нөлөөтэй биш гэдгийг бодож, хоёр тундаа хамрагдсан ч гэсэн амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ барих ёстой.” гэлээ .

онлайн кредит на карту круглосуточно zaymi-bistro.ru займы которые дают абсолютно всем на карту круглосуточно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн кредит на киви кошелёк credit-n.ru займ на киви кошелек без отказов мгновенно

Санал болгох мэдээ

АТГ: Эрүүгийн 3 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн …