Фото:Улаанбаатар хотын 24 байршилд цэцэг суулгаж байна

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ жил нийслэлийн 24 байршилд 195 мянган цэцэг суулгахаар төлөвлөсөн.

Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Одоогийн байдлаар 18 байршилд суулгацаа байрлуулсан бөгөөд энэ сарын 24-ний дотор тохижилтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байна.

Мөн Маршалын гүүр, Энхтайваны гүүр, Ленин клубээс Багшийн дээдийн уулзвар хүртэлх замын хайснууд, Сүхбаатарын талбайн гэрлийн шонгуудад савтай цэцэг байрлуулах аж. Түүнчлэн гоёлын бут, ногоон байгууламж, ургамлан хашлагыг хэлбэржүүлж, зүлэг тарьж байгаа юм.

кредит 24 онлайн займ zaymi-bistro.ru займ на киви кошелек онлайн срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит срочно на карту без отказа credit-n.ru экспресс займ онлайн заявка

Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …