Б.Жавхлан:Төсвийн тодотгол хийх эдийн засгийн зайлшгүй шаардлага, нөхцөл бүрдээгүй байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.16/ боллоо.

Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.ЖавхланЭнэ оны төсвийн орлого тавдугаар сарын 31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалд чамлахааргүй үзүүлэлт. Төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх чиглэлээр боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулсан. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн “Ажлын байрыг дэмжих 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилт”-ийн үр дүнд эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 2019 оны суурь гүйцэтгэлээс зарим үзүүлэлтүүдээрээ давсан. Уул уурхай. түүхий эдийн үнэ харьцангуй таатай байгаа учраас эдийн засагт сайн нөлөө үзүүллээ.

2021 оны эхний таван сарын байдлаар “E-Barimt” системд бүртгэлтэй ААН-үүдийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 25.0 хувиар өссөн байна. Үүнийг 2019 оны мөн үетэй харьцуулахад дөрвөн их наяд төгрөгийн абсолют дүнгийн өсөлттэй гарсан. Үүнд, эдийн засгийг идэвхжүүлэх, 10 их наяд төгрөгийн бодлогын арга хэмжээ, иргэн бүрт олгосон 300 мянган төгрөг болон хүүхдийн мөнгө зэрэг нь нөлөөлсөн.

Сэтгэл хөдлөлөөр төсвийн тодотгол хийж болохгүй. Тодотгол хийх таван нөхцөл байдаг.

Одоогоор төсвийн тодотгол хийх эдийн засгийн зайлшгүй шаардлага, нөхцөл бүрдээгүй байна.

Долдугаар сарын 1-нд үйлчлэл нь дуусаж байгаа 6-8 төрлийн эдийн засгийн арга хэмжээ бий. Тодруулбал, дулаан, цахилгаан, усны төлбөр тэглэсэн, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлсэн, олон төрлийн татварын хөнгөлөлт, торгууль алдангийн чөлөөлөлт, зээл хойшлуулсан арга хэмжээнүүдийн үйлчлэл дуусаж байгаа. Эдгээрийг цааш үргэлжлүүлэх үү, алийг нь цааш үргэлжлүүлэх вэ гэдгээс шалтгаалж төсөвт тодотгол хийх үгүй нь эцсийн байдлаар шийдэгдэнэ.

Цаашдаа хүүхдийн мөнгийг долдугаар сарын 1-нээс зогсоох уу эсвэл төсөв ямар хэмжээний ачаалал аваад үргэлжлүүлэх боломжтой вэ гэдэг шийдвэрийг ойрын хугацаанд гаргана.

Урьдчилсан байдлаар дулаан, цахилгаан, усны төлбөр тэглэсэн шийдвэрийн үйлчлэлийг долдугаар сарын 1-нд дуусгах, харин харин хүүхдийн мөнгийг зогсоолгүйгээр төсвийн боломжтойгоо уялдуулж шийдвэрээ гаргана.

Ер нь цаашдаа олон давхардсан байгаа оноогүй халамжаас татгалзах бодлого барьж байгаа ч цар тахлын үед энэ бодлогын шилжилтийг огцом хийх боломжгүй байна” гэлээ.

онлайн займ на киви кошелёк срочно zaymi-bistro.ru займ без процентов на карту мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый кредит онлайн на карту credit-n.ru займ на карту срочно круглосуточно

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …