Монголчууд Хятадыг байгуулсан уу?

-Тимоти Брүүк “Их Улс: Хятад ба дэлхий”

Хүн төрөлхтний соёл иргэншлийн ууган голомт Нангиадуудын түүх арвин шигээ, эгзэгтэй эргэлт, эргэлзээтэй мөчлөгөөр баян билээ.

БНХАУ байгуулагдсаны 50 жилийн ойг барууны хэвлэлд “2000 жилийн түүхтэй орны 50 жилийн ой” хэмээн егөөдөн нэрлэж байлаа.

Хятад судлаач, түүхч Тимоти Брүүк Хятад орны эдүгээгийн өнгө төрх, Үндэсний философи нь бүрэлдсэн цаг мөчийг арай өөрөөр хардаг судлаачдын нэг юм.

Тэрээр, жинхэнэ Хятад улс байгуулагдсан цаг үе нь МЭӨ III зуун бус, харин Монгол ертөнцөд залгиулсан XIII зуунаас эхтэй гэжээ. Тодруулбал, Чингис хаанаас эхтэй Монголын байлдан дагуулал Хятад оронд асар гүн нөлөө үзүүлж, уг орныг хуучны хэлбэр загвараас нь салган Эзэнт гүрэн болгон хувиргасан түүхэн үнэнийг дэлхий нийтэд энэхүү бүтээлээрээ харуулжээ.

Тархай, салангид өмнөд Сүнг хойт хятадтай нэгтгэн Бээжинг нийслэл болгосон төдийгөөр Хубилай хааны үйл хэрэг хязгаарлагдахгүй гэж тэрээр үздэг. Газар зүйн нэг хил хязгаарт хамтдаа багтах нэг хэрэг. Харин нийтлэг үнэт зүйлтэй Үндэстэн болно гэдэг огоот өөр. Тэгвэл Хубилай хаан яаж Хятадыг “бүтээсэн” бол гэдэг сонирхолтой асуултын хариуг хамтдаа эрцгээе.

Түүхч Тимоти Брүүкийг “Түүхийг шинээр авч үзсэн” гэж тодруулан өгүүлсний учир нь тэрээр хятад судлаач хэдий ч хятадын уламжлалт түүхийг бичдэг хэв маягаар бус шинэ өнцгөөс түүхийг харсан байна. Тиймдээ ч энэхүү номдоо түүхэн зураг, тэмдэглэлийг хөөн Хубилай хаан Хятадыг эзэлж, Бээжинд хаан суусан он жилүүд, Хөх гүнжийн Перс рүү аялсан түүх цаашлаад Венец хот руу буцсан Марко Поло, Хар үхэл тахал Ойрх Дорнод, Европыг талхилснаа 1340-өөд онд хэрхэн Хятадад хүрсэн зэрэг 13 өөр түүхийг өгүүлэх замаар өнөөгийн бидэнд өнгөрснийг нотолж байна.   

Ийн түүхийн хөдөлшгүй баримтуудыг хөөн бичсэн өгүүлэмж, түүхийн хэвшмэл хэцүү үг хэллэгээс зайлсхийж, урсан уншигдах уран зохиол мэт бичигдсэн нь тус номыг улам сонирхолтой болгожээ.

Номд өгүүлэх олон түүхэн үйл явдлаас уншигчийн сонирхлыг татах нэгэн зүйл бол Алтан хан төр жолоодох зорилгодоо шарын шашныг ашиглахын тулд Төвд рүү айлчилж, буддын шашныг Монголд дахин дэлгэрүүлсэн тухай юм. Төвд бол эрт цагт хүчирхэг байсан улс. Тиймдээ ч Монгол, Манжийн хаад удаа дараа Төвдтэй улс төр, шашны хувьд харилцаа холбоо тогтоох гэж хичээсээр иржээ.

Бидний хараахан сонсоогүй Монголчуудын өнөөгийн Хятадын хувь заяанд гүйцэтгэсэн үүрэг, сонин содон түүхийн тухай бичсэн энэхүү ном хөрш орнуудын нэг нэгэндээ нөлөөлөх боломжийг шинэ байдлаар харуулжээ.   

Н.Нандинчимэг

вивус займы zaymi-bistro.ru займ на карту без отказа без проверки
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстро займ на карточку credit-n.ru кредит без верификации карты
Холбоотой мэдээлэл

Comments are closed.