Г.Алтаншагай: Үзэгчиддээ маш их баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга зарлиг гаргаж, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайг өнөөдөр /2021.06.11/ Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай 2004 онд анх Улсын тэргүүний уран сайханч гэж ногоон хослолтой,тоосгон гуталтай нөхөр анхны том тайзан дээр гарч байснаас хойш 17 жил өнгөрчээ. Ажлын гараагаа эхлүүлсэн “ Шинэ Үе” продакшндаа баярлаж байна.

Улсын Драмын Эрдмийн театр хэмээх том тайзны нэг эд эс болж урлагийн томчуудтай мөр зэрэгцэн ажиллаж байсан хувь тавиландаа баярлаж байна. “Мөрөөдлийн Театр” -таа баярлалаа. Мөрөөдлийнхөө төлөө гар гараа барин урагшилж яваа хамт олондоо хамтлагийнхаа хэдэн дүү нарт ,залуу жүжигчиддээ дэндүү их баярладаг аа. Бид хамтдаа Монголын хошин урлагт “ШОУ ДРАМ” хэмээх шинэ өнгө төрхийг бий болгож олон уран бүтээлээ үзэгчиддээ хүргэлээ.Энэ бол бидний бахархал юм.

Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойгоор “Алтан гадас”хэмээх эрхэм хүндтэй шагналаар энгэрээ мялаалаа.Гэхдээ ганцаараа биш ээ тэртээ 10 жилийн өмнө “Мөрөөдлийн театр”-аа сэтгэл шулуудан зүтгэж,байгуулалцаж явсан эрхэм анд,уран бүтээлийн минь түшиг тулгуур,амьдралын минь найз хамтран зүтгэгч СТА Г.Эрхэмбаяртайгаа хамтдаа шаглууллаа.

Мөн Мөрөөдлийн Театрын жүжигчин эрхэм хамтран зүтгэгч найз Ц.Ганбаяр,Л.Сөрөлт хоёр маань Монгол Улсын Засгийн газрын шагнал“Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа.Маш их баяртай байна.

Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг Ганбаатар овогтой Алтаншагай гээд л дуудсан чинь бурхны оронд байгаа аавыгаа маш их саналаа. Миний бахархалт аав хүүгийнхээ зүрх сэтгэлийг урлагт дурлуулж ирээдүйн зам мөрийг минь чиглүүлж өгсөн ачтан юм.Хамтдаа шагнал гардаж байгаа юм шиг хэчнээн сайхан байв аа.

2021 онд мөрөөдлийн театрын 10 жилийн ой тохиож байна. Хамт олондоо 10 жилийн ойн баярын мэнд хүргэе.Хоёр хөөрхөн хүүдээ,халамж дүүрэн энхрий ханьдаа баярлалаа.

Эрхэмлэн дээдлэх багшдаа мөргөе.

Ээж аавдаа ахан дүүс найзууддаа баярлалаа.

Энэ зэрэгт хүртэл хамт байсан эрхэм хүндэт үзэгчдээ маш их баярлалаа.Удахгүй бид та бүхэндээ шинэхэн уран бүтээлээ хүргэх болно”хэмээн шагнал авсан сэтгэгдлээ хуваалцлаа.

онлайн кредит на киви кошелёк zaymi-bistro.ru займ на киви кошелек без отказов мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
екапуста займ онлайн на карту credit-n.ru займ на киви кошелек мгновенно

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …