Т.Доржханд: У.Хүрэлсүх төрийн эрхэм хүндтэй албыг ирэх зургаан жилд нэр төртэй хашна гэдэгт итгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Т.Доржханд өнөөдөр /2021.06.10/ намын байрандаа мэдээлэл хийлээ.

Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Т.Доржханд “Монголчууд бид шинэ Үндсэн хуулийн хүрээнд анх удаагаа зургаан жилээр сонгогдох Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай хийж дуусгалаа. Энэ сонгууль өмнөх 30 жилд хийсэн сонгуулиудаас маш ялгаатай сонгууль боллоо гэж дүгнэж байна.

Тодруулбал, нэгд, нэр дэвшигчид ямар нэгэн байдлаар бие биенээ хатгаж, гүтгэсэн сонгууль болсонгүй. Хоёрт, зардал маш багатай сонгууль болсон. Бид сонгуулийн нээлтэд “Дэлхий нийтээрээ ковидын хүндрэлтэй байгаа энэ үед хамгийн бага зардалтай сонгууль хийе. Нийгэмдээ ямар нэгэн стресс бухимдал нэмэхгүйгээр үлгэр жишээ сонгууль хийе гэж уриалсан. Энэхүү уриалгыг бусад нэр дэвшигч, болон намууд хүлээн авч өнөөдөр бид сонгуулийн ард амжилттай гарч төрийн тэргүүнээ сонголоо.

Нийгмийнхээ хүлээлтийг хүлээн авч, хамгийн олон санал авсан МАН–ын дарга У.Хүрэлсүх танд баяр хүргэж амжилт хүсч байна. Монгол төрийн эрхэм хүндтэй албыг ирэх зургаан жилд нэр төртэй хашна гэдэгт итгэж байна. Мөн бидэнтэй хамт өрсөлдсөн АН-ын дарга С.Эрдэнэ танд талархлаа илэрхийлж, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсье. Бидэнд саналаа өгсөн 246955 сонгогчдоо нэр дэвшигч болон нам, хамт олон эвслийнхээ өмнөөс талархлаа илэрхийлж байна.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль буюу ердөө нэг жилийн дараа иргэдийн өгсөн саналын тоо 250000 болжээ. Өөрөөр хэлбэл, бидний дэмжигчдийн тоо өссөн хэвээр байна. Бид шинэ улс төрийн хүчин байж болно. Гэхдээ биднийг иргэд дэмжиж байна. Цаашдаа бид Монголын улс төрд шинэ салхийг салхилуулах, эрүүл улс төрийг авчрах, монголчуудыгаа төлөөлж чадах эрүүл зөв хүмүүсийг нам эвслээсээ нэр дэвшүүлэх болно.

Гадаадад байгаа иргэд энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцлоо. Гадаадад байгаа иргэдийн өгсөн саналын 75.4 хувь нь Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбатад өгсөн байна.

Гадаадад оршин суугаа иргэд биднийг зүрх, сэтгэлээрээ дэмжсэнд талархлаа илэрхийлж байгааг хүлээн авна уу. Мөн бидний саналыг хүлээн авч Зөв хүн электорат эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат болон түүний гэргий Д.Оюунцэцэгт дахин талархлаа илэрхийлье.

Монгол Улсын төрийн тэргүүний босго өндөр байг. Монголын төрийн тэргүүнээр сонгогдсон У.Хүрэлсүх болон эрх баригч МАН-ын намын хариуцлага маш өндөр боллоо. Өнөөдрөөс ХҮН сөрөг хүчний байр суурийн үүднээс шүүмжлэх цагт шүүмжилж, засах ажилдаа идэвх зүтгэлтэй орж байгааг дуулгая.”гэж мэдэгдлээ.

онлайн кредит на киви кошелёк zaymi-bistro.ru займ на киви кошелек без отказов мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит на карту под 0 credit-n.ru займ на яндекс деньги онлайн срочно

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …