Видео:Сайд Б.Батцэцэг Монголын эмэгтэйчүүд улс төрийн манлайлал, мэдлэг чадвараараа үлгэр жишээ гэдгийг олон улсад харуулж чадлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан тушаалаа авснаас хойш анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхэлж байгаа билээ. Тэрбээр айлчлалын үеэр ОХУ-ын РИА Новости агентлагийн Михайл Струпинскийн “Страна Индустрия” нэвтрүүлэгт оролцож, ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагаа хөгжлийн талаар ярилцлага өгсөн юм.
Энэ үеэр ОХУ-ын оролцоотой интеграцчиллын байгууллагуудад элсэх эсэх тухай, Сэлэнгэ мөрний цутгал дээрх усан цахилгаан станц Монголд яагаад хэрэгтэй байгааг тайлбарлаж, Монголд төмөр зам тавих ажилд ОХУ оролцох боломж, хэтийн төлөв, Монголын тал Оросын жуулчдыг татах ямар төлөвлөгөөтэй байгаа талаараа ярилцлаа. Тэрбээр энэ ярилцлагын дараахан ОХУ-ын төрийн албаныхнаас маш том өндөр үнэлгээ авсан юм.

Тус ярилцлагын дараагаас эхлэн түүний дипломат ёс зүй, мэдлэг чадварыг биширсэн хүмүүс олон байв. Шуудхан хэлэхэд энэ Засгийн газрын хамгийн чадвар өндөртэй эмэгтэй сайд гэдэгтэй олон хүн санал нийллээ. Нэг үгээр хэлэхэд Монгол Улсын эмэгтэйчүүд улс төрийн манлайллаараа үлгэр жишээ болж байгааг олон улсад харуулж чадлаа.

Түүнчлэн түүний цэвэрхэн дэгжин үндэсний хувцаслалт, час хийсэн мэдлэгтэй хариулт, төрөлх хэл шигээ Орос хэлээр ярьж, хариулж байгаа нь алдартай сурвалжлагчийг гайхшруулж байсан юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн айлчлалын үр дүн Орос, Монголын харилцааны цаашдын хөгжилд сайнаар нөлөөлж байна.

Холбоотой мэдээлэл
5 Comments
  1. Anonymous says

    oros hel medehgui bn geed baisan bish bil u

  2. Anonymous says

    Bid hezee ch hoit hurshuus salj bolohgui mun hezeech urd hurshtwi het sain bolj bolohgui ard tumendee

    1. Anonymous says

      Orostoi naaldaad yuch hojihgvi harinch ikhiig aldana hyatadtai niilvel ihiih hojino ihiig aldan

  3. Н.Лхагвадорж says

    Хөөрхөн сайд ОХУ-д томилолтын гол ажлаа гүйцэтгэсэн эсэх нь ил биш, далд л байна даа. Сурвалжлага өгсөн шиг, оросоор ярьсан шиг л,…

  4. Anonymous says

    Gaigui negnee muu helj gai bolhooriig ni magtaj baidag man ai niigem uuruus ni deer medleg bolocsroltoi negnee muu heleh durtai heden tsarai medleg muutai zahialgiin setguulch egch nar muu muuhaigaar ni duudaj uguh bailgui

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.