Өмнөговь аймгийн хэмжээнд коронавируст халдвар тархах эрсдэл маш өндөр гэж үнэлэгджээ

Өмнөговь аймгийн хэмжээнд коронавируст халдвар тархах эрсдэлийн салбар дундын ес дэх удаагийн үнэлгээг хийлээ.

Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалын дагуу эрсдэлийн үнэлгээг 8 байгууллагын 9 эмч мэргэжилтэн, албан хаагч хамтран зохион байгуулахад маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.  

Эрсдэлийн үнэлгээний дагуу мэргэжлийн байгууллагууд зөвлөмж гарган Аймгийн шуурхай штабд хүргүүлэн, Онцгой Комиссын хуралд танилцууллаа гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. зочин says

    аль эртний л Өмнөговьд тархчихсан шүү дээ. Эмнэлэгт 10,100-аараа л өвчтөнгүүд ирж байна гэсэн шүү

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.