Г.Занданшатар:Эх оронч, шударга Ерөнхийлөгчийг сонгож чадлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өчигдөр /2021.06.09/ боллоо. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн-Электорат” эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдлөө.

Урьдчилсан дүнгээр нийт сонгогчдын 67.8 хувийн саналыг МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх аваад байна.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийн урьдчилсан дүн мэдээтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнгээр анхны төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа Монголын ард түмэн идэвхтэй оролцлоо. Сонгогчдын 59 хувь нь саналаа өгнө гэдэг саналаа өгсөн иргэн та монгол төрийнхөө хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэсэн үг.

Сонгогчдын ирц хүрэхгүй байх вий, дахин сонгууль болох вий гэж түгшиж байснаа нуугаад яахав. Сайн цаг сайхан ирээдүйн төлөө сонголтоо хийсэн сонгогч та бүхэндээ баярлалаа.

Эвийн хүчээр эвлэлдсэн нэг санаа, зорилготой, нэгдмэл үзэлтэй Ерөнхийлөгч, Улсын Их Хурал,Засгийн газартай байх цаг үеийн шаардлагын дагуу эх оронч, шударга Ерөнхийлөгчийг сонгож чадлаа.

УИХ-ын даргын хувьд монгол төрийн эв нэгдэл хийгээд ардчилал, шударга ёсыг хангахад хичээн зүтгэх болно”гэлээ.

кредит 24 онлайн займ zaymi-bistro.ru займ на киви кошелек онлайн срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит срочно на карту без отказа credit-n.ru экспресс займ онлайн заявка

Санал болгох мэдээ

Улс төрийн халуун сэдэв Ц.Элбэгдоржийн “угсарсан” системийн авлига: С.Зоригийн хэрэг, Ч.Сайханбилэг, С.Баярцогтын балаг

-Систем гэж юу вэ? -“Өөр хоорондоо харилцан холбоотой хэсгүүдийн олонлог” Монголжуу ухаанаар бол, машин хөдөлж …