Г.Занданшатар: Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэддээ уриалж байна

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2021.06.09/ 12.00 цагт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 29 дүгээр тойргийн 2 дугаар хэсгийн хороонд очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн саналаа өглөө.

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Юуны өмнө нийт сонгогч түмэндээ түүхэн ач холбогдолтой, онцгой нөхцөлд зохион байгуулагдаж буй сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос 11 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 13.45 хувьтай байгааг мэдээлсэн. Үүнээс харвал сонгуулийн ирц өмнөх жилүүдээс өндөр байна.

Түүхэн гэж хэлэхийн учир бол удахгүй бид Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Нөгөө талаараа цар тахлын нөхцөлд иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, саналаа өгч байгаа нь бахархууштай байна.

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой, тусгаар тогтнолыг авчирсан үндэсний их баяр наадмын өмнө, ковидгүй зун болох гэж буй энэ цаг үед залуучууд минь Үндсэн хуульд заасан эрх, үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.” хэмээн онцлов.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.