Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00 цагт эхэллээ. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох энэхүү сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үйл ажиллагаа хуульд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу өчигдөр /2021.06.08/ 09:00 цагаас орон даяар эхэлж, 20:00 цагт дууссан юм.

Энэ удаагийн сонгуульд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийг 25619 иргэн гаргасан бөгөөд сонгуулийн 2087 хэсгийн хороонд уг ажиллагааг зохион явуулсан.

Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэх, тэгш оролцоог хангах үүднээс Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тогтоол, санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж, коронавируст /КОВИД-19/ халдварын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлагдсан иргэд, эмнэлэг болон ажиглан тусгаарлах байранд ажиллаж буй ажилтан, албан хаагчид санал өгөх боломж бүрдсэн юм.

Санал өгсөн сонгогчийн хуруунд бэхээр тэмдэглэгээ хийнэ. Санал тоолох төхөөрөмжид тоологдсон бүх саналын хуудсыг дахин гараар тоолж, сонгуулийн 2087 хэсгийн хороод 100 хувь хяналтын тооллого хийнэ гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн билээ.

Санал авах байрандаа сонгогч та амны хаалтаа зүүж, иргэний баримт бичгээ авч очиход дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг нэмэлт баримт бичиг шаардахгүй тул сонгуулийн эрх бүхий иргэн таныг өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, бусдын нөлөөнд автахгүйгээр язгуур эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

СЕХ-ноос санал хураалтын ирцийн мэдээллийг өнөөдөр 12:00, 16:00, 22:00 цагт олон нийтэд мэдээлнэ.

срочно нужны деньги на карту сегодня zaymi-bistro.ru моментальный займ на киви кошелек онлайн
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн кредит на киви кошелёк credit-n.ru займ на киви кошелек без отказов мгновенно

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …